RSS

Category Archives: Mongolia

Comparison of object-relational mapping software

http://wolframework.blogspot.com/p/research.html

Advertisements
 
1 Comment

Posted by on March 10, 2011 in .NET Visual studio, Mongolia, WolFramework

 

Tags:

Монголын Э-Худалдаа & Би – 2

За дараа нь бас нэг номын сайт байна аа. http://www.taniinom.mn гээд …
Ажил ихтэй болохоор номын дэлгүүрээр хальт дайрхаас биш тайван үзээд явах зав гардаггүй юм. Бусад хүмүүс ч адилхан л байх л даа. Би энэ сайтыг мэддэггүй байж байгаад саяхан twitter – ээр хүнээс авч орсон. Яг үнэндээ надад маш их таалагдсан. Үзэж байгаад бүртгүүлчихлээ. Хүргэж өгөх хаяг бүртгэж авч байна лээ бас 24 цагийн дотор УБ – д үнэгүй гэж байгаа. Тэгээд баярлаад 2 ном захиалсан даа.

Захиалах 3 төрөлтэй.
1. Шууд онлайн төлбөр хийгээд захиалах
2. Банкны дансанд нь төлбөрөө тушаагаад захиалах
3. Шууд захиалаад ирхээр нь төлбөрийг бэлнээр өгөх
1-р хэлбэрийг нь сонгоод захиалчихсан. Маргааш нь ирэх байх гээд хүлээгээд байсан байхгүй шүү. Тэгээд тэр өдөр өнгөрчихлөө.

2 хоноод залгасан чинь :
Таны Ном : “Байна уу?”
Би : “Байна байна. Таны ном сайт мөн үү?” (тэгсэн чинь утасаа цаанаа өөр хүнд өгч байгаа юм…)
Таны Ном : “Байна уу?”
Би : “Байна байна би 2 ном захиалсан юм Хэзээ ирэх бол?”
Таны Ном : “Аан. Таны нэр хэн бэ?”
Би : ” … ”
Таны Ном : “Та утасныхаа дугаарыг өгчих, бас ямар 2 ном захиалсан бэ? Би агуулахдаа үлдэгдэлийг нь шалгаад эргээд хариу хэлье…” (Захиалга өгсөн бүртгэлтэй юм чинь миний утасны дугаар бүртгэлтэй байх учиртай даа. Захиалга өгч байхад ямар нэг алдаа заагаагүй юм чинь ном маань агуулахдаа үлдэгдэлтэй байх учиртайсан …)
Би : ” … ”

Маргааш нь дахиад ….

Read the rest of this entry »

 
3 Comments

Posted by on October 12, 2010 in E-Shop, Mongolia, My, My Opinion

 

Tags: ,

Монголын Э-Худалдаа & Би

——————– Update ” Майл ирлээ… ” ——————————-
From : Kомпьютер Таймс
To : Bokhoo
Subject : Компьютер таймс сэтгүүлийн газрааc

Сайн байна уу, Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Юуны өмнө танд төвөг учруулж, гомдол чирэгдэл учруулсандаа чин сэтгэлээсээ уучлалт хүсч байна. Аливаа шуудангаар дамжигдаагүй таны захиалга бол редакцийн захиалга байсан. Редакцийн захиалгаа бид сэтгүүл гармагц өөрсдөө хүргэж өгдөг байсан ч, зөвхөн редакцаараа дамжсан хэдэн зуун захиалагчидтай
……

Дахин хэлэхэд энэ бүх явдалд бид танаас уучлал хүсч байна.
Цаашдаа энэ бүгдийг залруулж, уншигч захиалагчидаа хүндэтгэж, тэдний санаа бодлыг тусган ажиллаж байх болно.

Танд амжилт хүсье. Баярлалаа
Редактор Э.Батцэцэг

——————————————————————————–

Сүүлийн хэдэн өдөр би энэ Компьютер Таймс, Таны ном нарын утасыг нь улайстайл ярьж, ажилынхаа хүмүүсийн элэгийг хөштөл инээлгэж байна аа 🙂

Одоогоос яаг жилийн өмнө би Компьютер Таймс – ийг онлайнаар захиалж байсан санагдаж байна. Эхлээд шууд л маргааш нь кт-ээс хүн ирээд л захиалгыг маань баталгаажуулаад л цоо шинэ дугаар өгчөөд явж байсан. Сэтгэгдэл маш өндөр байсан. Эхний 2,3 дугаарын хүргэж ирдэг байсанаа дараа нь ажилын шууданд өгчихдөг болсон. За тэр ч яахав. Сүүлдээ ирэхээ байсан даа.
Гэтэл сая 10 сарын эхээр гуйж гуйж байж 8 сарын дугаараа авлаа. Залгахаар:
КТ : “Байна уу?”
Би : “Байна байна КТ мөн үү? ”
КТ : “Мөн байна”
Би : “Аан. Би Сэтгүүлийнхээ 8 сарын дугаарыг авах гэсэн юм.”
КТ : “Та хэн бэ?”
Би : ” … ”
КТ : “Өө танд очоогүй юу? Манайх тараагаад дуусчихсан ш дээ. Би асуугаад эргээд хэлье. надад утасныхаа дугаарыг, нэртэйгээ үлдээчих”
Би “За …”

Read the rest of this entry »

 
5 Comments

Posted by on October 12, 2010 in E-Shop, Mongolia, My, My Opinion

 

Tags: ,

Элсэлтээ авч эхэллээ.

 
Leave a comment

Posted by on August 20, 2010 in Mongolia

 

Хөдөлгөөнт холбоонд суурилсан програм хангамж хөгжүүлэгчдийн сургалтанд урьж байна

Мэдлэгээ бусадтайгаа хуваалцаж, хамтдаа хөгжүүлцгээе…

Та бүхнийг Apple iPhone, Google Android системтэй хөдөлгөөнт холбоонд суурилсан програм хангамж хөгжүүлэлтийн сургалтанд урьж байна.
Энэхүү сургалтын зорилго нь Apple iPhone, Google Android системийг дэлхийн тэргүүлэх орны иргэдтэй адил түвшинд судалж эзэмших боломж олгох, гадаад зах зээл дээр амьдрах чадвартай програм бүтээх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд орших бөгөөд үнэ төлбөргүй.

Сургалт нь 5 модултай бөгөөд суралцагч өөрөө түвшнээ сонгоно. Үүнд:

1. Ерөнхий мэдлэг: Мэдээллийн технологийн мэргэжлийн бус хүмүүс, дунд сургуулийн ахлах ангийн сургачдад зориулж Алгоритмийн үндэс, Програмчлалын анхан шатны мэдлэг олгох зорилготой. Сургалт ажлын 20 хоногт өдөрт 2 цагаар хичээллэнэ.

2. Объект хандалтад С хэл: Ерөнхий мэдлэгийн сургалтыг төгссөн болон объект хандалтад С хэл мэдэхгүй мэргэжлийн хүмүүс, мэргэжлийн ангийн оюутнуудад зориулж Объект хандалтад програмчлалын анхан шатны мэдлэг олгох зорилготой. Сургалт ажлын 15 хоногт өдөрт 3 цагаар хичээллэнэ..

3. Java хэлний үндэс: Ерөнхий мэдлэгийн сургалтыг төгссөн болон JAVA хэл мэдэхгүй мэргэжлийн хүмүүс эсвэл мэргэжлийн ангийн оюутнуудад зориулж JAVA програмчлалын анхан шатны мэдлэг олгох зорилготой. Сургалт ажлын 15 хоногт өдөрт 3 цагаар хичээллэнэ.

4. Apple iPhone хөгжүүлэгч: Ерөнхий мэдлэг болон объект хандалтад С хэлний сургалтыг төгссөн эсвэл сургалтаар олж авах мэдлэг бүхий хүмүүсээс сонгон шалгаруулж сургалтанд хамруулна. Эдгээр хүмүүст IPhone хөгжүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдлэг олгоно. Сургалт ажлын 35 хоногт өдөрт 3 цагаар хичээллэнэ.

5. Google Android хөгжүүлэгч: Ерөнхий мэдлэг болон JAVA хэлний сургалтыг төгссөн эсвэл сургалтаар олж авах мэдлэг бүхий хүмүүсээс сонгон шалгаруулж сургалтанд хамруулна. Эдгээр хүмүүст Android хөгжүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдлэг олгоно. Сургалт ажлын 35 хоногт өдөрт 3 цагаар хичээллэнэ.

ТА БҮХНИЙГ СУРГАЛТАНД ИДЭВХИТЭЙ БҮРТГҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА!
БҮРТГЭЛ:
2010 оны 8-р сарын 2-с эхлэх “Ерөнхий мэдлэг”-ийн модулийн бүртгэл МТҮП-ын 103 тоот өрөөнд явагдаж байна.
Цаг: Даваа – Баасан гарагт 9:00-13:00; 14:00-18:00
Бүрдүүлэх бичиг баримт:
1. Иргэний үнэмлэхний хуулбар
2. Цээж зураг 1%
Бүртгүүлэгчдийг ярилцлагад оруулж сонгон шалгаруулна.
Харилцах утас: Утас: 323357

Дэлгэрэнгүйг http://www.itpark.mn – ээс үзнэ үү

 
2 Comments

Posted by on August 10, 2010 in Android, Google Android-Development, Iphone, Mongolia

 

Тусгаар тогтнол /2009 – 11 – 26/








Тусгаар тогтнол

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мєнгєн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр
Хvрэл манан хєєргєний даалин дарах наргиан дээр
Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ширмэн тємєр дєрєєний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аавын мєнгєн хазаарын найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хєллєн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй хєвєн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Индэр улаан галын цац бадман дєлєн дээр
Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
Есєн голын цан хєєрєх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сvлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
Бидэрт мєнгєн сарны хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Урсгал татмал усны хєл алдах ёроол дээр
Ургамал таримал модны хєрсєнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх vрийн дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ажнай сайн хvлгийн гал цахилах тууран дээр
Аагисан улаан хvдрийн ган царцах хайлш дээр
Амар тvвшин жаргалтай ам бvлийн дансан дээр
Алтан босго єлзийтэй айл бvхний vvдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр
Баян хангайд мєнхєрсєн арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр
Багц дvvрэн ургасан атрын тарианы мєрєн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр
Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр
Энэ зууны єргєєний зуун тvмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эрх чєлєєний зарлиг ардын vндсэн хууль дээр
Эх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аав ээжийн буянтай єлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой єлгийт нялхсын єєжин дээр
Ардын журамт цэргийн єргєж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд єгсєн єрлєг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хан тэнгэрт сvмбэрлэсэн vйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлж сvндэрлэсэн vлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын vлэмжийн єв баялаг дээр
Халуун эх оронч бvхний vндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Сав саваар саалийн харваж хvрэхгvй зэлэн дээр
Сая саяар сvргийн хатирч хvрэхгvй билчээр дээр
Сар нарны єртєєнд хагацаж болшгvй учрал дээр
Сайхан монгол орноо хайрлаж ханашгvй ерєєл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Єглєє бvрийн нарны асгаран буух цацрал дээр
Євгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Єргєн цээж чєлєєтэй амьсгалж яваа газар дээр
Єєрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг тєрийнхєє ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нvvдлийн єргєєнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эзэн сууж жаргасан их заяагаа сvсэглэж
Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцvvлж
Эрдэнэсийн далайгаас шvvрдсэн итгэлийн сувд vгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Дэндэвийн Пүрэвдорж

 
1 Comment

Posted by on November 25, 2009 in Mongolia

 

Цагаан малгайт

“Цагаан малгайт” ёс суртахуунт хакеруудын анхдугаар тэмцээн

Тэмцээний зорилго: Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, ёс суртахуунт хакеруудыг хөгжүүлэх, тэдэнтэй хамтран ажиллах, уялдуулан зохион байгуулахад оршино.

Тэмцээний зохион байгуулагч: Ёс суртахуунтай хакерын үйл ажиллагааг Монгол улсад дэлгэрүүлэх, авьяаслаг залуучуудыг нээн харуулах, тэднийг хөгжүүлэх зорилго бүхий “Ёс суртахуунт хакеруудын анхдугаар тэмцээн”-ийг “Монголын Кибер Довтолгоотой Тэмцэх Төв – MonCIRT” ТББ-аас зохион байгуулж байна.

Тэмцээний хугацаа:
Тэмцээнийг зарлах: 2009 оны 11 дугаар сарын 17-наас 12 дугаар сарын 4-ны өдөр
Тэмцээн явагдах: 2009 оны 12 дугаар сарын 5, 6-ны өдөр
Тэмцээний дүнг гаргах, шагнал олгох: 2009 оны 12 дугаар сарын 11-ны өдөр

Тэмцээний шагнал:
1-р байр 1 000 000 төгрөг
2-р байр 600 000 төгрөг
3-р байр 300 000 төгрөг
Тусгай байр: 200 000 төгрөг

Тэмцээний хэлбэр: Тэмцээнийг 13 үе шаттайгаар зохион байгуулна. Өмнөх үеийг давсан оролцогч дараагийн шатанд шилжин орох хэлбэрээр явагдана. Үе бүрийн даалгавар хөнгөнөөс хүнд рүү чиглэсэн байна.

Тэмцээний даалгавар нь: Сүлжээнд нэвтрэх, сүлжээнд холбогдсон компьютерт нэвтрэх, “web”, “DNS”, “E-mail”, “Database” серверүүдэд довтлох, цахим хуудсанд байгаа мэдээллийг өөрчлөх гэх мэт байна.

Тэмцээний бүртгэл: Тэмцээнд оролцогчдыг овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, холбоо барих утас, майл хаяг зэргээр бүртгэнэ. Тэмцээнд оролцох хүсэлтэй хүмүүс МТҮП-ын 323 тоот өрөөнд иргэний үнэмлэхтэй, биеэр ирж бүртгүүлнэ.

Жич: Тэмцээнийг нэг танхимд цуглаж явуулна. Оролцох хүмүүс өөрийн компьютертайгаа ирж болно.
Лавлагааг 70113151 утсаар болон info@moncirt.org.mn хаягаар авна уу.

 
1 Comment

Posted by on November 18, 2009 in Mongolia

 
 
%d bloggers like this: