RSS

Play framework: Install

13 Jan

Хэдэн сарын өмнөөс энэ framework – ийг ажилынхаа хажуугаар судлаад байгаа бас надад их дажгүй санагдсан. Жаахан тархаагүй залуухан framework гэж хэлж болох байх. Play нь нээлттэй эхийн веб фрэймворк бөгөөд model-view-controller architectural pattern ашиглан Java, Python дээр хийгдсэн.


Мөн Scala хэлийг дэмжин ажиллах чадвартай. Play нь Ruby on Rails, Django төстэй тул хөгжүүлэгч нь хэрэв эдгээрийг мэддэг бол маш энгийн амархан. Мөн суулгаж, ажиллуулахад тохиргоо шаардлагагүй. Татаж аваад л шууд ажилаа эхлүүлж болно.
Мөн олон тооны Module – уудийг Play – д зориулан гаргасан байдаг учираас ажилыг бүр хөнгөвчилсөн. Орчуулах буюу олон хэлний веб хийгэд тохируулахад л хангалттай. Мөн өөртэй тестийн Framework-той.

http://www.playframework.org – хаягнаас авч ашиглаарай.

Татаж авсаныхаа дараа коммандын мөрнөөс
~$ play new MyFirstWeb – гэж бичээд л прожектоо үүсгэнэ.

Үүсгэсэний дараа MyFirstWeb нэртэй хавтас үүснэ.
app/ – гэсэн хавтсанд моделиуд, контролууд болон бусад *.java файлууд агуулна.

conf/ – гэсэн хавтсанд ерөнхий тохиргооны файлууд болох application.conf /Application – ны тохиргоонууд/, messages.en, messages.mn, messages.ru гэх мэт олон хэлний боломжтой файлууд, мөн routes файлууд тус тус байрлана.

lib/ – хавтсанд ерөнхий ашиглаж буй сангууд нь байрлана. *.jar
test/ – хавтсанд тест application байрлана.

Прожектоо үүсгэсэнийхээ дараа коммандын мөрнөөс
play run MyFirstWeb
гэж бичээд л ажиллуулчихна. Default – аар http://localhost:9000 гэсэн хаягаар ажиллана.

MyFirstWeb/app/views/main.html – кодыг нээхэд дараах байдалтай байх ба энэ файл нь ASP.NET – ийг MasterPage – тэй төстэй. #{doLayout /} – хэсэгт бусад хуудасууд нь дуудагдаж ажиллана. PHP – ийн include – тэй төстэй🙂

#{get ‘title’ /}

#{doLayout /}

MyFirstWeb/app/views/Application/index.html – хуудасыг нээхэд доорх байдалтай байх ба энэ нь main.html хуудасныхаа #{doLayout /} – хэсэгт дуудагдаж ажилллана.

#{extends ‘main.html’ /}
#{set title:’Home’ /}

Welcome !!!

ЗА АМЖИЛТ…

Play Framework: Data Model

Play Framework: Админ хуудас

 
8 Comments

Posted by on January 13, 2011 in Free Open Source Software, My, Play Framework

 

Tags: , ,

8 responses to “Play framework: Install

  1. ulambayar90

    May 21, 2013 at 10:08 pm

    suulgahad uur ymar negen tohirgoo baidaggu ymuu miniih bolku bna jdk-d bna uu

     
  2. darmaa

    March 23, 2011 at 10:44 am

    forum module iig tusad ni yaj zohion baiguulah ve

     
  3. bokhoo

    February 17, 2011 at 6:08 pm

    play eclipsify myApp – гэж ажиллуулаад болоо

     
  4. khuyagaa

    February 17, 2011 at 4:01 pm

    eclipse-d taaruulj yaj suulgah ve play-iig

     
  5. bokhoo

    January 14, 2011 at 2:06 pm

    Хэрэв ээ eclipse ашигламаар байвал
    play eclipsify myApp

    Netbeansy бол
    play netbeansify myApp

    intelliJ бол
    play idealize myApp

    коммандуудыг ашиглаад хөрвүүлчихнэ.

     
  6. epuujee

    January 14, 2011 at 1:42 pm

    Nice post. Би хөгжүүлэхдээ ямар програмчлалын орчин ашиглавал зүгээр юэ?

     
  7. bokhoo

    January 14, 2011 at 12:50 pm

    Framework – нь ажиллах орчин гэсэн утгатай байх аа. Тухайн ажилийг хийхийн тулд бусдын хийчихсэн хэрэгсэлүүдийг ашиглана гэсэн үг. Жишээ нь чи код бичихдээ компьютер ашигладаг шиг….

     
  8. pink0902f1

    January 13, 2011 at 5:11 pm

    framework geed l bgaan ene talar bi erooso ch medleguim shd tnx for ur information

     

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: