RSS

Монголын Э-Худалдаа & Би

12 Oct

——————– Update ” Майл ирлээ… ” ——————————-
From : Kомпьютер Таймс
To : Bokhoo
Subject : Компьютер таймс сэтгүүлийн газрааc

Сайн байна уу, Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Юуны өмнө танд төвөг учруулж, гомдол чирэгдэл учруулсандаа чин сэтгэлээсээ уучлалт хүсч байна. Аливаа шуудангаар дамжигдаагүй таны захиалга бол редакцийн захиалга байсан. Редакцийн захиалгаа бид сэтгүүл гармагц өөрсдөө хүргэж өгдөг байсан ч, зөвхөн редакцаараа дамжсан хэдэн зуун захиалагчидтай
……

Дахин хэлэхэд энэ бүх явдалд бид танаас уучлал хүсч байна.
Цаашдаа энэ бүгдийг залруулж, уншигч захиалагчидаа хүндэтгэж, тэдний санаа бодлыг тусган ажиллаж байх болно.

Танд амжилт хүсье. Баярлалаа
Редактор Э.Батцэцэг

——————————————————————————–

Сүүлийн хэдэн өдөр би энэ Компьютер Таймс, Таны ном нарын утасыг нь улайстайл ярьж, ажилынхаа хүмүүсийн элэгийг хөштөл инээлгэж байна аа🙂

Одоогоос яаг жилийн өмнө би Компьютер Таймс – ийг онлайнаар захиалж байсан санагдаж байна. Эхлээд шууд л маргааш нь кт-ээс хүн ирээд л захиалгыг маань баталгаажуулаад л цоо шинэ дугаар өгчөөд явж байсан. Сэтгэгдэл маш өндөр байсан. Эхний 2,3 дугаарын хүргэж ирдэг байсанаа дараа нь ажилын шууданд өгчихдөг болсон. За тэр ч яахав. Сүүлдээ ирэхээ байсан даа.
Гэтэл сая 10 сарын эхээр гуйж гуйж байж 8 сарын дугаараа авлаа. Залгахаар:
КТ : “Байна уу?”
Би : “Байна байна КТ мөн үү? ”
КТ : “Мөн байна”
Би : “Аан. Би Сэтгүүлийнхээ 8 сарын дугаарыг авах гэсэн юм.”
КТ : “Та хэн бэ?”
Би : ” … ”
КТ : “Өө танд очоогүй юу? Манайх тараагаад дуусчихсан ш дээ. Би асуугаад эргээд хэлье. надад утасныхаа дугаарыг, нэртэйгээ үлдээчих”
Би “За …”

Маргааш нь дахиад залгана …
КТ : “Байна уу?”
Би : “Байна байна КТ мөн үү? ”
КТ : “Мөн байна”
Би : “Аан. Би Сэтгүүлийнхээ 8 сарын дугаарыг авах гэсэн юм.”
КТ : “Та хэн бэ?”
Би : ” … ”
КТ : “Өө танд очоогүй юу? Манайх тараагаад дуусчихсан ш дээ. Би асуугаад эргээд хэлье. надад утасныхаа дугаарыг, нэртэйгээ үлдээчих”
Би: “За …”

Маргааш нь дахиад …
КТ : “Байна уу?”
Би : “Байна байна КТ мөн үү? ”
КТ : “Мөн байна”
Би : “Аан. Би Сэтгүүлийнхээ 8 сарын дугаарыг авах гэсэн юм.”
КТ : “Та хэн бэ?”
Би : ” … ”
КТ : “Өө танд очоогүй юу? Манайх тараагаад дуусчихсан ш дээ. Би асуугаад эргээд хэлье. надад утасныхаа дугаарыг, нэртэйгээ үлдээчих”
Би : “(Ууртайгаар) Хөөе Нэг хүн байна уу? Хоёр хүн байна уу? Би хэдэн хүнтэй яриад байна аа. Би өчигдөр ярисан ш дээ. Утасныхаа дугаарыг өгсөн тэмдэглэж авсанаасаа харчих…”
КТ : “Үгүй ээ таны утас бидэнд байхгүй байна. Манайх сэтгүүлээ тараагаад дуусчихсан ш дээ. Би асуугаад эргээд хэлье. надад утасныхаа дугаарыг, нэртэйгээ үлдээчих”
Би : “Арга буюу за …. гээд хэлнэ”

За ингээд л хэрэлдээд байна шүү дээ. За тэгж тэгж 14 хоногийн дараа зааз болихоос гээд байж байтал нэг ирсэн дээ даанч бараг сарын дараа ирж байгаа өнөө сэтгүүл нь үнэ цэнээ алдчихаж байгаа юм даа. Мэдээлэл хүргэх гэж байгаа болохоос ямар гал асаах цаас өгч байгаа биш дээ.

Бухимдалаа өчсөнд уучрлаарай www.kt.mn ….

Одоог хүртэл би номоо авч чадаагүй л сууна. За би ч яахав бухимдаа л биз. Гэхдээ ингэж болохгүй шүү дээ. Ийм байхаар чинь яаж манайхны нөгөө хөгжүүлэх гээд байгаа онлайн худалдаа маань хөгжих юм бэ? Тэр тусмаа онлайн худалдаа 100% итгэлцэл дээр тогтдог гэж би боддог. Ийм байхаар мөн итгэнэ байх даа.

Одоо утас аваад л “Компьютер Таймс уу?”, “Таны ном сайт уу?” гээл ярихаар манай ажлынханы элэг нь хөшиж үхэх гээд байна ш дээ😛

 
5 Comments

Posted by on October 12, 2010 in E-Shop, Mongolia, My, My Opinion

 

Tags: ,

5 responses to “Монголын Э-Худалдаа & Би

  1. Өнөржаргал

    October 13, 2010 at 10:14 am

    Хахаха баахан инээлээшт ккк

     
  2. odkhuu

    October 12, 2010 at 10:26 pm

    гэцүү нөхдүүд шүү

     
  3. adilhan buhimdagch

    October 12, 2010 at 11:04 am

    xaxaxa. iim l ulsuud daa bid chini

     
  4. bokhoo

    October 12, 2010 at 9:55 am

    хэхэ харин тийм. taniinom.mn ажиллахгүй байна. Болохгүй бол Charge back хийнээ

     
  5. Edy

    October 12, 2010 at 9:29 am

    Hi. Good job buddy. Unen shuudee yaaj online xudaldaa xugjix bileedee ingeed bxaar. xaramsaltai l ym. ydaj nomoo xurgej chadaxgui bol chaddag boltloo tur online-a zogsoox xeregteishd Timee….

     

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: