RSS

Монголын Э-Худалдаа & Би – 2

12 Oct

За дараа нь бас нэг номын сайт байна аа. http://www.taniinom.mn гээд …
Ажил ихтэй болохоор номын дэлгүүрээр хальт дайрхаас биш тайван үзээд явах зав гардаггүй юм. Бусад хүмүүс ч адилхан л байх л даа. Би энэ сайтыг мэддэггүй байж байгаад саяхан twitter – ээр хүнээс авч орсон. Яг үнэндээ надад маш их таалагдсан. Үзэж байгаад бүртгүүлчихлээ. Хүргэж өгөх хаяг бүртгэж авч байна лээ бас 24 цагийн дотор УБ – д үнэгүй гэж байгаа. Тэгээд баярлаад 2 ном захиалсан даа.

Захиалах 3 төрөлтэй.
1. Шууд онлайн төлбөр хийгээд захиалах
2. Банкны дансанд нь төлбөрөө тушаагаад захиалах
3. Шууд захиалаад ирхээр нь төлбөрийг бэлнээр өгөх
1-р хэлбэрийг нь сонгоод захиалчихсан. Маргааш нь ирэх байх гээд хүлээгээд байсан байхгүй шүү. Тэгээд тэр өдөр өнгөрчихлөө.

2 хоноод залгасан чинь :
Таны Ном : “Байна уу?”
Би : “Байна байна. Таны ном сайт мөн үү?” (тэгсэн чинь утасаа цаанаа өөр хүнд өгч байгаа юм…)
Таны Ном : “Байна уу?”
Би : “Байна байна би 2 ном захиалсан юм Хэзээ ирэх бол?”
Таны Ном : “Аан. Таны нэр хэн бэ?”
Би : ” … ”
Таны Ном : “Та утасныхаа дугаарыг өгчих, бас ямар 2 ном захиалсан бэ? Би агуулахдаа үлдэгдэлийг нь шалгаад эргээд хариу хэлье…” (Захиалга өгсөн бүртгэлтэй юм чинь миний утасны дугаар бүртгэлтэй байх учиртай даа. Захиалга өгч байхад ямар нэг алдаа заагаагүй юм чинь ном маань агуулахдаа үлдэгдэлтэй байх учиртайсан …)
Би : ” … ”

Маргааш нь дахиад ….

Таны Ном : “Байна уу?”
Би : “Байна байна. Таны ном сайт мөн үү?” (тэгсэн чинь утасаа цаанаа өөр хүнд өгч байгаа юм…)
Таны Ном : “Байна уу?”
Би : “Байна байна би 2 ном захиалсан юм Хэзээ ирэх бол?”
Таны Ном : “Аан. Таны нэр хэн бэ?”
Би : ” … ”
Таны Ном : “Та утасныхаа дугаарыг өгчих, бас ямар 2 ном захиалсан бэ? Би агуулахдаа үлдэгдэлийг нь шалгаад эргээд хариу хэлье…”
Би : “Үгүй ээ би өчигдөр ярьсан ш дээ. Надад эргээд хариу хэлээгүй !!!”
Таны ном : “Тийм тийм санаж байна. Манайх маргааш хэвлэлийн бага хуралтай юм л даа. Тэгээд жаахан завгүй байна. Маргааш амжихгүй байх. Нөгөөдөр хариу хэлье.” (Авууштай нь нэг хүн байна лээ. Урьд нь ярисаныг санаж байсан гэхдээ л нэр, утас асууна дахиад л …)
Би : “За за.”

Нөгөөдөр нь дахиад ….

Таны Ном : “Байна уу?”
Би : “Байна байна. Таны ном сайт мөн үү?” (тэгсэн чинь утасаа цаанаа өөр хүнд өгч байгаа юм…)
Таны Ном : “Байна уу?”
Би : “Байна байна би 2 ном захиалсан юм Хэзээ ирэх бол?”
Таны Ном : “Аан. Таны нэр хэн бэ?”
Би : ” … ”
Таны Ном : “Та утасныхаа дугаарыг өгчих, бас ямар 2 ном захиалсан бэ? Би агуулахдаа үлдэгдэлийг нь шалгаад эргээд хариу хэлье…”
Би : “Үгүй ээ би өчигдөр ярьсан ш дээ. Надад эргээд хариу хэлээгүй Та өнөөдөр надад хариу өгнө гэсэн ш дээ. ”
Таны ном :
Харин тийм ээ завгүй байна Манайх сая хэвлэлийн бага хурал хийгээд …, Веб сайт аа өөр серверт зөөгөөд … Та утасныхаа дугаарыг, номныхоо нэртэйгээ, хүртгүүлэх хаягтайгаа өгчих …” (Ер нь байгууллага дотооддоо ямар асуудалтай байна хэрэглэгчид ямар хамаа байна аа???)
Би : “Үгүй ээ би өмнө ярьж байсан утасны дугаар байгаа ш дээ. Номны нэр, миний хаяг танайд байх ёстой ш дээ. Захиалга хийж байх үед бүртгэж авсан.”
Таны Ном : “Харин манай инженер гаргах боломжгүй гэнээ. Та номныхоо нэрийг, утасныхаа дугаартай, хүргүүлэх хаягтайгаа өгчих…”
Би : “….. ” гээл хэлсэн дээ

Одоог хүртэл би номоо авч чадаагүй л сууна. За би ч яахав бухимдаа л биз. Гэхдээ ингэж болохгүй шүү дээ. Ийм байхаар чинь яаж манайхны нөгөө хөгжүүлэх гээд байгаа онлайн худалдаа маань хөгжих юм бэ? Тэр тусмаа онлайн худалдаа 100% итгэлцэл дээр тогтдог гэж би боддог. Ийм байхаар мөн итгэнэ байх даа.

Одоо утас аваад л “Компьютер Таймс уу?”, “Таны ном сайт уу?” гээл ярихаар манай ажлынханы элэг нь хөшиж үхэх гээд байна ш дээ😛

 
3 Comments

Posted by on October 12, 2010 in E-Shop, Mongolia, My, My Opinion

 

Tags: ,

3 responses to “Монголын Э-Худалдаа & Би – 2

  1. od

    October 20, 2010 at 2:31 pm

    Э худалдаа ингэж хийж болохгүй л дээ. Манай хан хүний итгэл дааж явъя л даа. Дандаа хүн хуурч болохгүй биз дээ. Online худалдаагаар хэрэгчлэгдийг хохироовол хариуцах эзэнгүй юм гээд хайхрамжгүй хандаж болохгүй байх аа тийм үү

     
  2. Puujee

    October 13, 2010 at 5:59 pm

    Hehe haha hoho LOL

     
  3. Өнөржаргал

    October 13, 2010 at 10:18 am

    Ёоо элэг хөшлөө хахаха, ажлынхаа тайланг хэрэглэгчдээ тавьчих юм бна л даа хаха

     

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: