RSS

SFD2010 – ийн тухай миний бодол

01 Oct

За саяхан 9 сарын 18нд манайд Програм хангамжийн эрх чөлөөний өдөр буюу SFD2010 – ийг тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд Дөлмандах ахлагчтай ЛиМНукс бүлгэмийгхэн өдөрлөг зохион байгуулсаныг бид мэдэж байгаа. Энэ сайн болсон гоё санаа гэж хэлмээр байна. Миний хувьд их дэмжиж байсан ч ажилд нь хуруугаа ч хүргэж туслаж дэмжиж амжаагүй юм. Ерөнхийдөө энэ бүлгэмийн үйл ажиллагаа хийж байгаа ажилууд нь надад их таалагддаг. @Хасаа-гийн өдөрлөг дээр дурьдаж байсанчилан би “Чихэвч зүүсэн хүн” – шиг юм байна лээ. Хайсан зүйлээ төрөл бүрээр хайгаад олоод авчихдаг, тэгээд бусдадаа туслахгүй чихэвчээ зүүгээд чимээгүй болчихдог нэг тиймэрхүү хүнийг дүрслэн ярьж байсан … гэх мэтчилэн ер нь мэдээлэл их авсан авсан. (харин стик авч чадаагүй хэхэ … наргиа …)

Гэвч хүн л юм болохоор энийг нь ингэчмээр тэгчмээр гэх мэт бодолууд төрж л байна лээ. Гол нь зөв эсэхийг сайн мэдэхгүй л байна. Ерөнхийдөө бол би очихдоо сонсоё гэж бодож байсан мэдээлэл ээ сонсож чадаагүй болохоор сэтгэл ханамж бол 50 орчим хувтай байсан байх аа хэхэ. Тэр нь юу вэ гэхээр хөгжүүлэлтийн хувьд нээлттэй эхийн төсөл дээр ямар зарчимаар ажилладаг, үйл ажиллагаа нь яаж явагддаг, яагаад хүмүүс сайн дураараа хөгжүүлэлтэнд оролцдог гэх мэт … Гэхдээ ер нь огт дурьдаагүй биш бас ярисан байхаа гэж бодож байна. Андройдын тухай ч тэр, Пайтон хэлний тухай ч тэр ярихдаа
“Пайтон хэл гоё”, “Пайтон хэл гоё цэгцтэй хэл” гэх мэтээр яриж байсан нь үнэндээ надал таалагдаагүй. Яг бодит амьдрал дээр хэлний бүтэц, гоё цэгцтэй бичих нь програмистаас өөрөөс нь хамаардаг гэж боддог. Бүр яаж бичсэнийг нь хараад энэ хэр зэрэг хүн бэ гээд дүгнэчихэж ч болно гэж боддог. Нөгөө талаараа Пайтон хэл мэдэхгүй хүмүүсд өөрийн Пайтон хэлний талаарх өөрийн бодолоо тулгаад байгаа юм шиг санагдсан. Бас өдөрлөг дээр “энэ ямар нэг шашин биш шүү хүмүүс тэгж асуугаад байдаг” гэсэн юм яриж байсан нь хүмүүсийн ойлгот муугийнх байх гэж бодогдож байгаа боловч тэдэнд ойлголт өгч байгаа нь дутмаг байгаа юм болов уу гэж бодогдосон. За гэхдээ энэ ч яахав сайжирчих байх. Юм бүхэн эхэнээсээ сайжираад явдаг хойно. Би ч байсан бол сайн илтгэхгүй л байсан байх. Хүмүүсийн зориг мохоох юм бичсэн бол уучлаарай. Хэрэгтэй юм байвал аваад хэрэггүйг нь гээгээд уншаарай.

Дээр жаахан шүүмжийн чанартай бодогдсоноо бичлээ. Аа бас нэмж хэлэхэд миний хувьд өдөрлөгөөс олж авсан мэдээлэл Подкастаас авсан мэдээлэлтэй их давхацсанаас гадна бараг илүү гараагүй гэхэд болно. Харин цаашдын санал дээр хэлэхэд энэ өдөрлөг жил бүр болно сууж байсан хүн ирнэ огт ирж сууж байгаагүй хүн ирнэ. Мэдээж өмнө ирж байсан хүндээ мэдээлэл давхцуулахгүй өгөх хэрэгтэй байдаг, анх удаа ирж байгаа хүнд ахан шатны мэдээлэл өгөх хэрэгтэй байдаг гэх мэт асуудал гарч магадгүй энэ тал дээр зөв шийдэлийг олох хэрэгтэй юм шиг санагдсан. Ерөнхийдөө програмаа үнэгүй, бусдад тарааж болдог, өөрчилөж болдог гэж яриж байсанаас өөрсдийн гэсэн нээлттэй эхийг хөгжүүлэх, болож байгаа юм үгүй гэх мэт, мөн өөрсдийн гэсэн нээлттэй эхийг хөгжүүлэж эхлэхэд шаардагдах мэдлэгийг илүү ярилцах хэрэгтэйм болов уу гэж бодсон юм.

За юу ч болчив доо бичих гэж бодож явсаар байтал тэр үед бодогдож байсан зүйлсийг их мартсан байна. Ямар ч найруулгагүй юм биччихлээ. Энэ хэмжээгээрэй замбараагүй сэтгэдэг гэсэн үг болов уу ?😀😀😀

Та бүхэний зоригийг мохоох гэж өө хайж шүүмжлэх гээгүй юм шүү Хэрэгтэй юм байвал олж уншаад авж үлдээрэй

Эцэст нь ийм үйл ажиллагаа бүлгэмийг байгуулан олон хэрэгтэй мэдээлэл өгдөгт
Баярлалаа.
@Bokhoo

 

Tags: , , ,

6 responses to “SFD2010 – ийн тухай миний бодол

  1. Backlinks Free

    September 2, 2011 at 1:13 pm

    Hello, I love your blog. Do you write all of the articles yourself?

     
  2. free image hosting

    May 31, 2011 at 5:33 am

    Hi, very good website on this niche. I found it on Google. I will surely save it and come back to read it. If you accept a little bit of critique – it needs some work on the lookpart🙂

     
  3. manufacturers vietnam

    March 30, 2011 at 3:50 am

    Hi could I use a few lines here in this post if I provide a backlink to your site? Marge🙂

     
  4. schlafanzug

    March 29, 2011 at 7:59 am

    I am searching for something different however this got my attention🙂

     
  5. bokhoo

    October 1, 2010 at 4:36 pm

    Хэхэ. Би ч бүтэн л суусан л даа гэхдээ муу толгой ойлгоогүй байхаа. Та нарыг мохоох биш ирлэх гэж бичсэн юм шүү. Хэрэггүй эд байвал уншаагүй гээд бодчих хэхэ😛

     
  6. GansukhB

    October 1, 2010 at 4:08 pm

    Уг нь урьд нь огт сөхөгдөж байгаагүй зүйлсийн талаар зөндөө сөхөж ярьсан хүмүүс нэлээд бий гэж бодож байгаа. Бүтэн суусан бол арай өөр юм нэмж сонсох л байсан байх😛

    Хүрэлцэн ирж санал шүүмжээ хэлсэнд нийт зохион байгуулагчдийнхаа өмнөөс талархлаа илэрхийлье ээ. Дараа дараачийн бүлгэмийн үйл ажиллагаанд санаа онооноос чинь тусган илүү сайжруулан хийнэ гэж бодож байна🙂

     

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: