RSS

Жижигхээн анализ -> CV & Resume

31 Aug

За сайн байна уу? Сая блогийнхаа удирдлагыг харж байтал нэг сонирхолтой байдал ажиглагдлаа. Хамгийн их үзсэн сэдэв,  гаднаас хайж орж ирж байгаа хайлт зэрэг бүгд л (дээрх зураг дээрх шиг)  CV (Curriculum Vitae) (Өөр нэг нэрийг нь Resume)- ний талаар байна. Ер нь энэ байдал зөвхөн сая ч ажиглагдаж байгаа зүйл биш юм. Нилээд олон удаа ажиглагдаж байгаа. Сүүлийн үед залуус маань гадаад дотоод ч их явж байна, гадна дотны байгууллагуудад ч ажилд их орж байгаа бөгөөд бүгд л өөрийн CV – гээ бичиж ир гэж байгаатай холбоотой байх. Дээрх байдалыг ажиглавал манайханд CV бичих шаардлага ч их байгаа бололтой, тусламж ч хэрэгтэй байгаа бололтой.

Ерөнхийдөө CV – гийн  талаар маш товч ойлголт өгөхөд

Агууллага:

Хувийн мэдээлэл: Чиний Нэр, хаяг, төрсөн өдөр болон холбоо барих утас, шуудангийн хаяг зэрэг мэдээлэл агуулагдана.

Боловсрол: Суралцаж төгссөн сургууль,  цол зэрэгийнхээ дурьдана. Мөн бусад мэргэжил эрдмийн цолтой дүйцэхүйц сургалт зэрэгийг бичнэ.

Ажилын дадлага туршлага: Оролцож байсан төсөл ажилынхаа талаар, мөн ажиллах гэж буй газартайгаа ижил төстэй газар ажиллаж байсан эсэх жишээ нь дэлгүүр, бар, зоогийн газар ажиллах гэж байгаа бол харилцагчтай ажиллаж байсан эсэх, багаар ажиллаж байсан эсэх талаараа илүү түлхүү бичих гэх мэт … Гэхдээ хэвшмэл болсон зүйлүүдийн талаар дурьдахгүй байхыг хичээх. (Жишээ нь ширээ цэвэрлэх, шал угаах гэх мэт) Мөн сонирхож буй ажилтайгаа холбоотой ижил нэг төрлийн ажил хийж байсан аа дадлага туршлагаа дурьдах нь зөв байх….

Өөрийнхөө амжилтууд болон сонирхдог зүйлс – ийнхээ талаар бичнэ. Ажилыхаа болон бусад төрөлд олсон амжилт болон өөрийнхөө сонирхолын талаар бичнэ. Ажилтай холбоогүй байсан ч спорт, урлагт сонирхолтой байх нь ажил ороход маш их нөлөөлдөг.  Гэхдээ хуучины үзэл баримтлал түүний тухай дурьдах хэрэггүй. Мөн хүн бүрийн бичдэг унших, ТВ үзэх зэрэг нийтлэг хобби, сонирхолын талаар бичих хэрэггүй.  Өөрийн алсан зорилго, сонирхолоо илүү тодотгон гаргаж бичих хэрэгтэй. Өөрийн сонирхол хобби чинь бусдаас жаахан өөр байх нь танд тустай. Жишээ нь: нисэх, ууланд авирах зэрэг нь таны хэр хүчтэй, тэвчээртэй болохыг илтгэж чадна. Мөн өөрийнхөө ажил мэргэжилтэйгээ холбоотой сонирхолынхоо талаар бичих нь зүйтэй. Мөн ямар нэг багийн спортын багийн ахлагч, дасгалжуулагч байсан аа бичих нь зүйтэй. Энэ нь таныг багт ажиллах, удирдан зохион байгуулах, төлөвлөгөө гаргах зэрэг үзүүлэлтүүдэд үнэлгээ өгөхөд нөлөөлөх болно.

Ур чадвар: Энэ хэсэгт өөрийнхөө хэлний болон компьютерийн ур чадварынхаа талаар болон бусад өөрийнхөө ур чадваруудыг бичнэ. Мөн жолооны үнэмлэхтэй эсэхээ ч бичих хэрэгтэй.

Удирдагч, Дасгалжуулагч: Өөрийнхөө төслийн удирдагч ч юм уу сургуулийнхаа багшийн талаар бичиж болно. Өөрийг чинь сайн мэддэг хүн юм шиг байгаа юм🙂

Нэг иймэрхүү л агуулагатай байдаг юм шиг байна лээ. Тэгээд монгол CV гэж байхгүй болохоор интернетээс сайн хайгаад элдэв зөвлөгөө, форматыг харж байгаад өөрийн CV – гээ бичээрэй  Амжилт.

 
Leave a comment

Posted by on August 31, 2010 in CV, My, My Opinion, Resume

 

Tags: , ,

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: