RSS

Нээлттэй эхийн тухай миний бодол

12 Aug

За миний хувьд нээлттэй эхийг сонирхож эхлээд 7 ч хоноогүй шинэхэн хүн байна. Хэдхэн хоногийн өмнө л өөр л юм судалж өөр л юм хийж явлаа. Тэр ч бүү хэл өөрийн хийж байсан веб сайт аа гэнэт зогсоож цоо шинээр нээлттэй эх болгон хөгжүүлэхээр шийдсан байгаа. Юу намайг ингэж өөрчилж чадав аа гэхээр интернетээр http://www.limnux.net – ийн залуустай тааралдаж, ярилцаж(хэзээ ч нүүр нүүрээ харалцан уулзаж байгаагүй) анх энэ тухай бодож эхэлсэн маань өнөөдөр ажил хэрэг болоод явж байна даа. Та бүхэнд баярлалаа гэж хэлмээр байна даа. Өмнө хийж байсан вебийн хувьд дандаа л кракдсан, үнэтэй лицензтэй програмын хэрэгсэл, контролууд ашиглаж байсан бөгөөд 1. Худалдаж авахад хүндрэлтэй


2. Өөрийн бичсэн код оо нийтэд түгээе гэхээр ашигласан хэрэгсэлүүдийн маань линценз нь зөвшөөрөхгүй 3. Над шиг ажлынхаа хажуугаар ганцаараа хөгжүүлсэн систем нь жаахан удах магадлалтай, алдаа гарах магадлалтай байсан тул багийн хөгжүүлэлт хэрэгтэй болсон тул ингэж цоо шинээр эхлэж байгаа бил ээ. Миний хувьд шинэ зүйл судлаж мэдэхгүй, чадахгүй зүйлтэй их л таарч байгаа ч шинэ зүйл болохоороо ч тэр үү судлах зүйл ихтэй, сурсан зүйл ч ихтэй байгаа нь нөгөө “Хүн алхам тутамдаа амжилтыг мэдрэх нь эрч хүчийг мэдэрдэг” гэдэг үг шиг шинэ сурсан мэдсэн зүйл бүр минь эрч хүчийг өгч байгаад бүр ч баяртай байгаа.
Миний хувьд эхлээд юу хийсэн гэхээр эхлээд програм аа нээлттэй тавилаа гэж төсөөлсөн бодсон.(Програмаа хийгээгүй байж хэхэ) Ингэж нээлттэй тавихад ямар эрх зүй байна вэ? Миний хийсэн хөдөлмөрийг хэн нэгэн хуулж аваад өөрийхөө болгоод би хийсэн гээд зарах ч юм уу зарлавал яах вэ? (Өөрөө зөндөө хууль бус програм ашигладаг байж🙂 ) Хөгжүүлээд минийхээс сайн болчихвол яах вэ? гэсэн асуултууд төсөөлөгдөж байсан л даа. Эндээс л эхлэж судалсан л даа.
Ерөнхийдөө бол чи нэгэнт л өөрийн хийсэн ажилаа нээлттэй тавьсан бол нээлттэй л байх ёстой. Гол миний олон асуултандаа хариулт олсон нь анхны чиний програмдаа хийсэн лиценз хуулагдсан, өөрчлөгдсөн бүх хувилбаруудад дагалдаж явдаг юм байна лээ л дээ. Тэгэхээр бараг асуултандаа хариулт авчих шиг болсон. Яг ямар ямар лиценз байдаг яаж ажилладаг тухай
www.limnux.net
www.openmn.org
http://opensource.org/licenses/category
http://www.gnu.org/licenses/licenses.html
сайтуудаас хараарай. Гол миний уриалах гээд байгаа зүйл юу вэ гэхээр эдгээр лицензийг орчуулах өөрсдийн хийсэн програмдаа монгол, англиар нь хавсаргаж явбал ямар вэ? Яагаад гэвэл бидний өнөө нээлттэй эх маань ямар ч хүн дээр очиж болно шүү дээ Хэл мэддэг хүн байна мэддэггүй хүн байна. Үнэнийг хэлэхэд би ч өөрөө муухан л ойлгож байгаа😀.
www.openmn.org (http://www.openmn.org/index.php?pageId=12&op=read&item=13) Эндээс монголоор орчуулсан нэг лицензийг үзэж болно. Ингээд би хүнээс асуугаад, интернэтээс уншаад, твитерчдээсээ асуугаад, подкаст сонсоод байхад ер нь нээлттэй эхийн мөн чанарыг ойлгохдоо “Хүн бүр адилгүй сэтгэдэг учираас хэдий олоныг хамруулна төдий програмд өөрчлөлт засваруудыг нэмэх бөгөөд програмын хувьд хязгааргүй эрх чөлөөг олгож байгаа бөгөөд эргээд эцэсийн хэрэглэгчдийн хүссэн хэрэгцээг хангаж чадахаар уян хатан систем бий болдог. Хэдийгээр ямар нэг алдаа гарахад хариуцлага хүлээх эзэн байхгүй, баталгаа байхгүй гэж бүр лиценз дээрээ бичсэн байдаг ч бид хэрэглэсээр л байдаг😀 ” За тэгээд дараа дараа өөрийн бодолоо бичиж байх болно оо. Магадгүй энэ хэн нэгэнд ойлгомжтой мэдээжийн эсвэл хэнд ч хэрэггүй санагдаж магадгүй л дээ Гэхдээ л хамаагүй😀
Эцэст нь подкаст (http://www.limnux.net/podcast/1) дээр хэлсэнээр “Бүгдээрээ хөгжүүлээд Бүгдээрээ үр ашигийг нь хүртье” гэж хэлмээр байна даа. Илүү их хүмүүсд ойлгуулахын тулд бидэнд орчуулга хэрэгтэй гэж би бодож байна🙂

 

3 responses to “Нээлттэй эхийн тухай миний бодол

  1. bokhoo

    August 12, 2010 at 12:32 pm

    Өө тийм байна баярлалаа.

     
  2. Дөлмандах

    August 12, 2010 at 11:09 am

    нээрээ сайт руу чинь орох гэсэн болохгүй байхаар нь гайхаад байсан юм хэхэ. ингээд шинэчлэх гээд буулгачихсан байсан байх нь шүү.

     
  3. Дөлмандах

    August 12, 2010 at 11:06 am

    нээлттэй эх сонирхож эхэлж байгаад чинь баяртай байна, бидний эгнээнд тавтай морил.

    бидний хийсэн подкаст хүмүүст илүү хялбараар, чихэнд нь мэдээлэл хүргэж байгаад баяртай байна. цаашид ч гэсэн үргэлжлүүлэн хийх болно.

    дээр хавьцаа http://www.limnux.mn гэсэн байна, уг нь .net. засаарай хэхэ.

     

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: