RSS

GNU General Public License, Хувилбар 2

10 Aug

Доорх орчуулгыг хийсэн та бүхэндээ баярлалаа. Удахгүй v3.0 – ийг нь орчуулах байх аа гэж найдаж байна. Та бүхэн доорх лицензийн үг бүрийг нарийвчилан уншиж дагаж мөрдөнө өө гэж найдаж байна
😀

GNU General Public License, Зохиогч: ОпенМН баг

Анхаарна уу!

Энэ баримт нь ОпенМН багийн дараах гишүүдийн хамтын үйл ажиллагаагаар үүсгэгдсэн болно. Энэхүү орчуулга нь энэ лицензийн хамгийн анхны монгол руу хөрвүүлэх оролдлого тул алдаа мадагтай. Тиймээс шүүмж, санал бодлоо openmn-core@lists.sf.net хаягаар илгээнэ үү. http://www.openmn.org

Орчуулсан С. Бадрал, П.Очирлаа, Л. Хүрэлбаатар, О. Батзаяа, Эрдэнэбаяр, Энхбаяр [openmn-core@lists.sf.net]

Хянан шалгасан С. Бадрал [badral@openmn.org] ( 2004 оны Морь сарын 14 )

GNU General Public License

==================

Хувилбар 2, 1991 оны Могой сар

Зохиогчийн эрх /Copyright/ (C) 1989, 1991 Free Software Foundation, Inc. /Фрий Софтвар Фоундашн/ 59 Temple Place, Suite 330, Boston, MA 02111-1307 USA

Хүн бүр энэ лицензийн баримтыг олшруулж, өөрчлөлтгүй хуулбаруудыг тараах эрхтэй; Өөрчлөлт харин зөвшөөрөгдөхгүй.


УДИРТГАЛ

Ихэнхи програм хангамжийн лицензүүд танд програмыг өөрчлөх болон тараах чөлөөт байдлыг зайлсхийхийг хүлээн зөвшөөрүүлэх маягаар бүтэцлэгдсэн байдаг. Нөгөө талаас GNU General Public License ( Олон Нийтийн Лиценз) танд тэр хуулж, өөрчилж болох чөлөөт байдлын батлан даалтыг авч үзэж, тухайн програм бүх хэрэглэгчдэд чөлөөтэй эсэхийг нягтлан тогтоодог.

Энэ лиценз Фрий Софтвар Фоундашны (англиар: FSF /Free Software Foundation/) ихэнх програм хангамж болон энэ лицензийг хэрэглэхийг тэмдэглэсэн бүх програм хангамжуудын хувьд хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Мөн та энэ боломжийг өөрийн програм хангамждаа чөлөөтэй хэрэглэх боломжтой. (Фрий Софтвар Фоундашны бусад хэсэг нь GNU Library General Public License буюу Сангуудын Олон Нийтийн Лицензтэй байдаг.)

“Чөлөөт” гэсэн үгээр програм хангамжийн чөлөөт байдлыг л авч үзэж байгаагаас бус үнэ өртөгт хамаарахгүй. Бидний чөлөөт лицензүүд танд чөлөөт програм хангамжийг хуулбарлан тараах (мөн та хүсвэл энэ үйлчилгээг эрхэлж болно), програм хангамжийг эх кодоор нь албан ёсоор хүлээн авах эсвэл эх кодыг өөрийн хүслээр өөрчлөх зэрэгт баталгаа өгөхөөр зохиогдсон. Лицензүүдээс та програм хангамжийн код эсвэл шинэ чөлөөт програм хангамжид хэсэг код шигтгэн хэрэглэх зэргийг хийхэд юу мэдэж байх ёстойг олж авна.

Таны эрхийг хамгаалахын тулд бид хэн нэг нь танд энэ эрхийг татгалзах эсвэл танаас асуухыг шаардах зэрэгт хязгаарлалтууд хийх ёстой. Эдгээр хязгаарлалтуудаас, хэрэв та програм хангамжийн хуулбарыг тараах эсвэл тэдгээрийг засварлах болвол, дараах тодорхой үүргийг та хүлээн авч мөрдөнө. Жишээлбэл: хэрэв та үнэгүй эсвэл төлбөртэй програмын хуулбарыг тараах болвол та өөртөө байгаа энэ бүх эрхийг хүлээн авагчдад батламж өгнө. Та тэд эх бичвэрийг хүлээн авах эсвэл авах боломжтойг нягтлах ёстой. Мөн та тэдэнд өөрсдийнх нь эрхийг мэдүүлэхийн тулд дараах нөхцлүүдийг үзүүлэх ёстой.

Бид таны эрхийг хоёр хэлбэрээр хамгаална: (1) Бид програм хангамж зохиогчийн эрхийг (Copyright) хамгаалах ба (2) програм хангамжийг хуулах, тараах, засварлах албан ёсны боломжийг энэ лицензээрээ санал болгоно. Түүнчлэн бидний ба зохиогч бүрийн зохиогчийн эрхийг хамгаалахдаа бид чөлөөт програм хангамж ямар ч баталгаа өгөхгүйг хүн бүр ойлгохыг хүсэж байна. Хэрэв програм хангамж хэн нэгнээр өөрчлөгдөж, цааш дамжуулагдсан бол бусдаар дамжуулан анхдагч зохиогчийн эрхийг зөрчих асуудал гаргахгүйн тулд хүлээн авагч бүр яг жинхэнэ оригинал эхийг аваагүй гэдгийгээ сайтар мэдэж байхыг хүсэж байна.

Эцэст нь тэмдэглэхэд чөлөөт програм бүр програм хангамжийн лицензээр үргэлж заналхийлэгдэж байдаг. Бид чөлөөт програмуудын тараалтуултыг өөр боломжит патентуудаар лицензлэн өөрийн өмч болгох аюулыг арилгахыг хүсэж байна. Үүнийг зайлуулахын тулд патент бүр хүн бүрийн хувьд чөлөөтэй хэрэглэгдэхээр лицензлэгдэх ёстой эсвэл огт лицензэлж болохгүйг тодруулна. Олшруулах, тараах ба засварлах зэргийн нарийвчилсан тодорхойлолт ба нөхцлүүд дараах хэсэгт тодорхойлогдож байна.

GNU General Public License ХУВИЛАХ, ТАРААХ БОЛОН ЗАСВАРЛАХ ТОДОРХОЙЛОЛТ БА НӨХЦЛҮҮД

0. Энэ лиценз нь бүтээгдхүүнийг General Public License –н журам доор тарааж болно гэсэн зохиогчийн эрх (Copyright) эзэмшигчийн тэмдэглэл заасан бүх програм болон хэрэгслүүдийн хувьд хүчин төгөлдөр. Доорход програм болон хэрэгсэл бүр “програм” гэж тодорхойлогдсон ба бүх програм түүнчлэн зохиогчийн эрхийн хуулийн дагуу програмын язгуур утганд оруулсан боловсруулалт зэрэг програм эсвэл програмын нэг хэсгийг агуулсан ажил бүрийн өөрчлөгдөх эсвэл өөрчлөгдөхгүй ба / эсвэл өөр хэл рүү орчуулагдах эсэх зэргийн баримтлалын заалтыг агуулсан томъёоллууд “програм дээр суурилсан ажлууд” гэж тодорхойлогдсон. (Орчуулга нь засварлах гэдгээр хязгаарлагдахгүй юм.) Лиценз хүлээн авагч бүрийг доор гэж хэлсэн байгаа. Хуулбарлах, тараах, засварлахаас бусад арга хэмжээг энэ лицензээр авч үзэхгүй. Тэд таны хэрэглээний хүрээнд орохгүй. Програмыг ажиллуулах үйл явц нь хязгаарлагдаагүй ба харин програмын гаралтын хувьд зөвхөн түүний агуулга нь тухайн програм дээр суурилсан ажилтай дүйцэж байвал л энэхүү Лицензэд хамаарна (гаралт нь тухайн програмыг ажиллуулаад гарсан эсэхээс үл хамаарна). Үүний үнэн эсэх нь тухайн Програм юу хийж буйгаас хамаарна.

1. Та тухайн Програмын эх кодыг анх өөрөө хүлээн авснаасаа өөрчлөхгүйгээр дурын дамжуулах хэрэгсэл дээр хуулж, тарааж болно. Ингэхдээ та бүх хуулбартаа энэхүү Лицензэд хамаарах бүхий л тухайн зохиогчийн эрхтэй холбоотой лавлах, тэмдэглэлүүдийг мөн баталгаа байхгүй гэсэн тухай мэдээллийг оруулах хэрэгтэй ба хуулбарыг хүлээн авч буй этгээдүүдэд энэхүү Лицензыг хамт дагалдуулан өгөх хэрэгтэй. Хуулбарыг шилжүүлэх явцад гарах материаллаг зардлын үнийг та шаардаж болох ба мөн хэрэв та хүсвэл програмын баталгааг хөлсөөр санал болгож болно.

2. Дээр дурьдсан 1-р бүлгийн нөхцлийг хангасны дагуу өөрчлөлт хийх, өөрчлөлтөө тараах болон хуулбарлах програм дээр ажиллаж буй тохиолдолд тухайн хуулбар, програмын хуулбарууд аль эсвэл үүний аль ч хэсгийг өөрчлөх боломжтой.

а) Файлд болон он сард ямар нэгэн өөрчлөлт оруулсан тохиолдолд заавал тайлбар хавсаргасан байх

б) Програмын аль нэгэн хэсгээс авч тараах болон хэвлэх тохиолдолд 3 дагч этгээд төлбөр төлөхгүй гэсэн энэхүү Лицензийн нөхцлийн дагуу лицензийг эдлэх

c) Хэрвээ өөрчлөлт хийгдсэн програм нь хэвийн ажиллах тохиолдолд (харилцан уялдаатайгаар тушаалыг уншиж) хэрэглэгч нөхцлийн дагуу дахин тараавал хэрэглэгчдэд лицензийн хуулбарыг яаж үзэж болохыг харуулсан, тодорхой хэмжээний зохиогчийн эрхийг дурдсан болон баталгаа хангахгүй (аль эсвэл та баталгааг өгч байгаа бол баталгаат ) гэсэн тайлбаруудаа програм ажиллаж эхлэхэд харуулах ба хэвлэх . ( Онцгой тохиолдол: Програм нь өөрөө өөртэйгээ харилцан уялдаатай боловч програмтай холбоотой ажил болон тайлбарыг хэвлэдэггүй бол үүнийг заавал хэвлэх шаардлагагүй ) Энэхүү шаардлагууд нь өөрчилсөн бүх ажлуудад хамааралтай. Уг програмаас аваагүй болон бие даасан салангид ажлуудыг салангид хэлбэрээр хуулбарлан тараах нь энэ лицензид хамааралгүй. Харин Програм дээр суурилсан ажлын бүхэл хэсгийн нэг л хэсгийн ижил бүлгүүдийг тараавал бүхэл бүтэн програмд үйлчилдэг лицензийн нөхцлийн дагуу хэний зөвшөөрлөөр хэн гэдэг нь тэмдэглэгдсэн байх ёстой. Ингэснээр таны эрхийг үгүйсгэж байгаа хэрэг биш зорилго нь хуулбарлан тараахад хяналт тавих эрхийг хэрэгжүүлэх явдал юм. Нэмж дурдахад Програм дээр суурилаагүй өөр ажлын ямар ч хэсэг энэ Лицензид хамааралгүй.

3. Та дараах урьдчилсан нөхцлүүдийг хангасан тохиолдолд програмыг зүйл 1 ба 2-т зааснаар эсвэл ( түүн дээр суурилан хийгдсэн ажлыг зүйл 2-н дагуу) Объект код эсвэл гүйцэтгэгдэх хэлбэрт оруулсан байдлаар олшруулж мөн түгээн тарааж болно.

a) Та програмыг бүрэн бүтнээр нь түүнд хамаарагдах машинаар уншиж болохуйц эх текстийнх нь хамтаар өгөгдөл дамжуулагч жирийн хэрэгслээр дамжуулан олгож болно. Тэгэхдээ энэ түгээн тараалт нь зүйл 1 ба 2-т заасан нөхцлүүдийн дагуу явагдах ёстой. Эсвэл:

b) Та програмыг хамгийн доод тал нь 3 жилийн хугацаатай бичгээр хийгдсэн гэрээний хамтаар нийлүүлж болно. Гуравдагч этгээд эх бичвэрийг машинаар бичсэн уншиж болохуйц бүрэн бүтэн хуулбарыг хүлээн авах ба энэ нь хуулбарлах үед гарах өртгөөс үнэтэй байж болохгүй. Эсвэл:

c) Та өөрөө хүлээн авсан програмаа бичгээр хийгдсэн гэрээний хамтаар цааш нь түгээн тарааж болно. Тэгэхдээ хэрвээ та програмыг энэ зүйлийн б-д зааснаар объект код болон гүйцэтгэгдэх хэлбэрт оруулсан байдлаар бичгээр хийгдсэн гэрээний хамтаар хүлээн авсан бол та түүнийг худалдан борлуулж болохгүй. Эх бичвэр гэдэг нь тухайн ажлыг цаашид боловсруулан ажиллахад онцгойлон хэрэглэгддэг хэсгийг хэлнэ. Гүйцэтгэгдэх програм гэдэг нь “иж бүрэн эх бичвэр” юм. Түүнд програмд хадгалагдсан түүнд хамаарагдах бүх модул түүний холбоос хэсгүүд болон тодорхойлолт файлууд багтана. Мөн хөрвүүлэлт ба суулгацад хэрэглэгдэх скриптүүд ч орно. Тараагдаж буй эх бичвэрийн нэг өвөрмөц онцлог нь хэрвээ ямар нэг хэсэг нь тухайн гүйцэтгэгдэх програмд хамаарагдахгүй л юм бол жирийн үйлдлийн системийн ( Цөм, Хөрвүүлэгч гэх мэт) үндсэн бүрэлдэхүүнтэй хамт ирэх зүйлс (эх бичвэр ба бинар) байх шаардлагагүй. Объект код ба гүйцэтгэгдэх програмын түгээлт нь зөвхөн түүнд тусгайлан гаргасан газраас хуулбарлагдаж болно. Хэрвээ гуравдагч этгээд энэхүү газраас албадлагаар хуулбарлаж аваагүй ч гэсэн энэ мөн эх бичвэрийг түгээн тарааж байгаагаар тооцогдоно. )

4. Хэрвээ танд Лицензээр зөвшөөрөгдөөгүй бол та програмыг хувилан олшруулж, засан өөрчилж,түгээж мөн цаашид Лиценз өгч болохгүй. Бүх олшруулах, засан өөрчлөх цааш Лиценз олгох оролдлогууд хүчин төгөлдөр бус бөгөөд энэ тохиолдолд таны Лиценз дэх бүх эрхүүд автоматаар дуусгавар болно. Гэвч танаас хуулбарыг лицензэлж авсан гуравдагч этгээдийн эрх нь Лицензийн дүрмийг эрхэмлэн дагаж, мөрдсөн тохиолдолд дуусгавар болохгүй.

5. Та Лицензэнд гарын үсгээ зураагүй бол түүнийг хүлээж авах нь таны үүрэг биш юм. Гэвч танд Програм болон түүнээс салбарлан гарах ажлыг засан өөрчлөх, түгээн тараах өөр зөвшөөрөл байхгүй. Хэрвээ та Лицензийг хүлээн зөвшөөрөхгүй бол таны цаашид хийх үйлдлүүд хуулиар хориглогдоно. Та програмыг болон түүнд суурилан хийгдэх ажлыг засан өөрчилж, түгээн тарааснаараа та Лиценз болон түүн дэх болзлуудыг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг юм.

6. Таныг програмыг (эсвэл түүнд суурилах ажлыг) цааш дамжуулан өгөх болгонд хүлээн авагч Лиценз олгогчоос автоматаар Лицэнз болон энд дурдсан олшруулан түгээх тухай мэдээлэл хүлээн авна. Хүлээн авагчийн энд дурдсан эрх үүргийг та дур мэдэн хориглож хязгаар тогтоож болохгүй. Хүлээн авагч этгээдээр энэ Лицензийн дүрмийг мөрдөн сахиулах нь бас таны үүрэг биш юм.

7. Шүүхийн шийдвэр Патентын зөрчилтэй холбогдсон гомдол болон бусад ямар нэгэн шалтгааны улмаас болж Лицензийн болзлуудтай сөргөлдсөн асуудал гарвал энэ нь Лиценз дэх дүрмээс гадуур шийдэгдэх ёсгүй. Жишээлбэл: Хэрвээ Патентад програмыг хэн нэгэнд шууд болон шууд бусаар үнэгүй тараахыг зөвшөөрөөгүй бол та патентын эрхийн дагуу мөн лицензийн эрхийн дагуу ч програмыг бүхэлд нь түгээн тараахыг татгалзах ёстой. Хэрвээ энэ зүйлийн нэг хэсэг нь хүчин төгөлдөр бус буюу ямар нэгэн байдлаар хэрэгжүүлж болохгүйд хүрвэл энэ зүйлийг ерөнхийд нь утгачлан тайлбарлаж хэрэглэнэ. Энэ зүйл дэх болзлуудыг дагаж мөрдсөнөөрөө та Патент ба эзэмших эрхийн зөрчил буюу түүний хүчин төгөлдөр байдалтай холбогдон гарах хүнд асуудлуудтай тулгарахгүй. Та ямар нэгэн Патент эсвэл өөр ямар нэг эзэмшил зөрчих эсвэл түүний хүчинтэй байдлыг үл зөвшөөрөх зэргийг авч үзэх нь энэ зүйлийн зорилго биш. Энэ зүйлийн хамгийн гол зорилго нь програм хангамжийн түгээн тараах системийн харилцан хамаарлыг хамгаалах, түүнийг нийтээр лицензлэн мөрдүүлэхэд оршино. Олон хүмүүс энэ системтэй хамт програм хангамжийг тараах саналд болон түүний хэрэглээнд их хувь нэмэр оруулсан. Програм хангамжийг өөр ямар нэгэн системийн тусламжтайгаар түгээн тарааж болох эсэхийг зөвхөн зохиогч, олгогч нар шийднэ. Үүнд лиценз хүлээн авагч нь ямар нэгэн нөлөөлөл байхгүй болно. Энэ зүйл нь Лиценз хэрэглээ, түүнээс үүдэн гарах үр дагаварын талаар зөв ойлголт өгөхөд чиглэж байгаа юм.

8. Хэрвээ аль нэг улсад Патент ба оюуны өмчийн хуулиар хамгаалагдсан хэсгээс болж програмын түгээн тархалт болон хэрэглээ нь хориглогдсон бол програмыг лицензэлсэн зохиогч нарийвчилсан програм түгээлтийн талаар газарзүйн хязгаарлалт хийж болно. Ингэснээрээ түгээн тараалт нь зөвхөн зөвшөөрөгдсөн улсуудын дотор буюу тэдгээрийн хооронд явагдана. Энэ тохиолдолд зохиогчийн хийсэн газарзүйн хязгаарлалт нь Лиценз дэх бусад дүрмийн адил дагаж мөрдөгдөх ёстой.

9. ФСФ /Фрий Софтвар Фоундашн/ (англиар: FSF /Free Software Foundation/) нь ГПЛ /Генерал Паблик Лицэнз/-ийн (англиар: GPL /General Public License/ ) шинэчилсэн болон тодотгосон хувилбаруудыг цаашид хэвлэх боломжтой. Энэхүү шинэ хувилбар нь үндсэндээ одоогийн хувилбартай төстэй боловч зарим нэг асуудлуудыг шийдвэрлэх тал дээр ялгаатай байж болно. Хувилбар болгон өөрийн ялгагдах дугаартай байна. Програм нь тухайн болон дараа дараагийн хувилбаруудад хандах Лицензийн хувилбарын дугаарыг тодотгож өгдөг ба тухайн хувилбар ФСФ-аар хэвлэгдсэн эсэхээс үл хамааран хувилбарын нөхцлүүдэд хандах боломжтой болгоно. Хэрэв програм нь Лицензийн хувилбарын дугаарыг заахгүй бол та ФСФ- ээс хэвлэсэн бусад дурын хувилбарыг сонгох боломжтой юм.

10. Хэрэв та програмын нэг хэсгийг, түүний лицензтэй харшлах өөр нэг үнэгүй програмтай хамт тараахыг хүсч байвал түүнийг зохиогчтой холбоо барьж эрх авна уу. Чөлөөт Програм Хангамжийн Санд (FSF=ЧПХС) зохиогчийн эрх нь байх програм хангамжийн тухайд Чөлөөт Програм Хангамжийн Сан руу холбоо барина уу. Бид иймэрхүү нөхцөлд тохируулаад тусгай шийдвэр гаргах тохиолдол бий. Бидний гаргах шийдвэр нь үнэгүй програмаас уламжлан гарах програмуудыг үнэгүй чигээр нь хадгалах болон ерөнхий тохиолдолд үнэгүй програмыг нийтэд хүртээж, дахин ашиглахыг хөхүүлэн дэмжих гэсэн 2 зорилгыг агуулдаг.

БАТАЛГАА БАЙХГҮЙ

11. ПРОГРАМЫГ ХЭРЭГЛЭХ ЭРХИЙГ ТӨЛБӨРГҮЙ, ЧӨЛӨӨТЭЙ ОРХИСОН ТУЛ ЯМАР НЭГЭН ТӨРЛИЙН БАТАЛГАА ГЭЖ БАЙХГҮЙ (ХУУЛИАР ЗӨВШӨӨРӨГДСӨН БОЛ). УГ ПРОГРАМЫН НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГАА БОЛООД ЧАНАРЫН ХАРИУЦЛАГЫГ ТА ӨӨРӨӨ ДААНА. ЯМАР НЭГ АЛДААНААС ҮҮДСЭН ЗАРДАЛ БОЛООД ЗАСВАРЫГ ТА ӨӨРӨӨ ХАРИУЦНА.

12. ХУУЛЬД БОЛОН БИЧГЭН ГЭРЭЭНД ӨӨРӨӨР ЗААГДААГҮЙ ТОХИОЛДОЛД ОЮУНЫ ӨМЧИЙГ ЭЗЭМШИГЧ БОЛОН ПРОГРАМЫГ ДЭЭР ЗААСАН НӨХЦЛҮҮДИЙН ДАГУУ ӨӨРЧИЛЖ, ОЛШРУУЛЖ ТҮГЭЭН ТАРААСАН ЯМАР НЭГ ГУРАВДАГЧ ЭТГЭЭД ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ПРОГРАМТАЙ ХОЛБООТОЙ ҮҮСЭН ГАРАХ БҮХ ГЭМТЭЛ, ХОХИРОЛУУДАД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ. ҮҮНД ЖИРИЙН БА ТУСГАЙ ХОХИРОЛУУД БОЛОН МӨН АЛДААТАЙ ПРОГРАМЫГ ХЭРЭГЛЭХ БУЮУ ҮЛ ХЭРЭГЛЭХ ҮЕД ҮҮСЭН ГАРСАН БҮХ ЗҮЙЛ БАГТАНА. (МӨН МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАЛТЫН АЛДАА, ТАНААС БУЮУ ӨӨР ХЭН НЭГНЭЭС ШАЛТГААЛАН МЭДЭЭЛЛИЙН АЛДАГДАЛ ЭСВЭЛ ПРОГРАМЫН БУСАД ПРОГРАМУУДТАЙ ХАВСРАН АЖИЛЛАХ ЧАДВАРГҮЙ БАЙДАЛ ГЭХ ЗЭРЭГ ХОХИРОЛУУД Ч БАС ОРНО.) ОЮУНЫ ӨМЧИЙГ ЭЗЭМШИГЧ ЭСВЭЛ ГУРАВДАГЧ ЭТГЭЭД ЭНЭХҮҮ ГАЖУУДАЛ ГЭМТЛИЙГ МЭДЭЖ БАЙСАН Ч ГЭСЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ.

ТОДОРХОЙЛОЛТ БА НӨХЦЛҮҮДИЙН ТӨГСГӨЛ

Та яаж энэхүү нөхцлүүдийг шинэ програм дээрээ хэрэглэж болох вэ?

Хэрвээ та олон нийтэд ашиглагдаж болохуйц програм шинээр хийхийг хүсвэл хамгийн амархан зам нь энэ дүрмийн дагуу цаашид өөрчлөн засаж түгээж болох чөлөөт програм хангамж хийх явдал юм. Үүнийг хийхийн тулд та дараах зүйлсийг өөрийнхөө програмд хавсаргана уу!

Та баталгаат байдалд хариуцлага хүлээхгүй гэдгээ бусдад ойлгомжтой болгохын тулд үүнийгээ эх бичвэрийнхээ эхэнд бичээрэй. Үүнээс гадна файл бүр доод тал нь нэг “Copyright” гэсэн мөр оруулсан байх ба мөн хаанаас бүрэн бүтнээр нь олж болох талаар дараах маягаар товчхон дурьдсан байх ёстой.

Copyright (C) Энэхүү програм нь чөлөөт програм хангамжийн систем юм. Та үүнийг Фрээ Софтвар Фоундатион-ээс нийтлэн гаргасан шиг GNU General Public License-ийн нөхцлүүдийн дагуу өөрчлөн засаж мөн цааш нь дамжуулж болно. Бас та хүслээрээ Лицензийн хувилбар 2 эсвэл сүүлд гарах хувилбарын дагуу гаргаж болно. Энэ програмын нийтлэл нь танд ашигтай байх болно гэдэгт найдаж байна. Харин ЯМАР НЭГЭН БАТАЛГАА мөн түүнчлэн ЗАХ ЗЭЭЛИЙН АШИГ эсвэл ямар нэгэн ТОДОРХОЙ ЗОРИЛГОД НИЙЦЭХ ТУХАЙ ямарч амлалт баталгаа байхгүй. Бусад нарийвчилсан зүйлсийг та GNU General Public License-ээс олж авна уу. Та GNU General Public License-ийн хуулбарыг энэ програмын хамт хүлээн авсан байх ёстой. Хэрвээ үгүй бол та; Free Software Foundation, Inc. /Фрий Софтвар Фоундашн/ 59 Temple Place, Suite 330, Boston, MA 02111-1307 USA -д хандаарай. Түүнчлэн яаж тантай и-мэйл болон шуудангаар холбоо тогтоож болох талаар товч бичнэ үү. Хэрвээ таны програм интерактив бол “Эхлэл” хийсний дараа энэ талаар дараах шиг товч тэмдэглэл хийж байгаарай:

Gnomovision Хувилбар 69, Зохиогчийн эрх /Copyright/ (C) огноо Зохиогчийн нэр Gnomovision -д ЯМАР Ч БАТАЛГАА БАЙХГҮЙ; нарийвчлан харах бол “show w” тушаал өгнө үү. Энэ бол та тогтсон нөхцлүүдийн дагуу цаашид тарааж болох чөлөөт програм хангамж; -Нарийвчлан харахыг хүсвэл “show c” тушаал өгнө үү. Таамаглал тушаалууд “show w“ ба “show c” нь GNU GPL-ийн тохирох хэсгүүдийг гарган үзүүлэх болно. Мэдээж таны хэрэглэх тушаалууд өөр нэртэй байж болно. Хамгийн гол нь таны програмд л тохиромжтой бол зүгээр хулганы товшилт цэсэнд ч байж болно. Эдгээр бүх нөхцөл бүрдсэн тохиолдолд шаардлагатай гэж үзвэл та өөрийн удирдагчаа (хэрвээ та программистаар ажилладаг бол) эсвэл өөрийнхөө сургуулийг зохиогчийн эрхийн тэмдэгийн ард бичээрэй.

Жишээлбэл; (Нэр нь мэдээж өөр нэр байна) Yoyodyne ХХК нь James Hacker-ын бичсэн Gnomovision програмд (Хөрвүүлэгчид нэгэн алхам хийсэн), зохиогчийн эрхийн ямар ч шаардлага тавихгүй болно.

1 April 1989 Ty Coon, дэд ерөнхийлөгч

Энэ General Public License програмыг зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан програмуудтай холбохыг үл зөвшөөрнө. Хэрэв таны програм функцын сан бол үүнийгээ зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан програмуудтай холбох нь зүйд илүүтэй нийцнэ. Хэрвээ та үүнийг хийхийг хүсэж байвал энэ лицензийн оронд GNU Library General Public License хэрэглэнэ үү.

http://www.openmn.org
http://www.limnux.net
Одоо л миний хувьд та бүгдийн хийж ирсэн ажлыг ойлгож байна🙂 Амжилт

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: