RSS

Миний бодол: Арга замууд

22 Jul

Сайн байна уу?
За нэг хүмүүсийн ярианаас сонссон уншсанаа холиод жаахан бичээдэхье.
Сүүлийн үед блогт юм бичээгүй их сонин байна🙂
Бичих зүйлийн тухайд гэвэл: Өнөөдөр манай мэдээллийн технологийн салбар хөгжиж байна л гэж байгаа боловч миний бодолоор зүгээр хуучин зүйлдээ дадлагажиж байгаа ч юм шиг надад санагддаг юм. Ер нь бусад манайх шиг орнууд яаж амжилтанд хүрж болох вэ гэдэг талаасаа бусдын жишээг харахад хэд хэдэн арга байж болох юм шиг байгаа юм. Мэдээж дотоодын зах зээл жижиг байгаа болохоор илүү том илүү ирээдүйтэй гадаад зах зээлийн сонирхох нь бидэнд хэрэгтэй.
– Нөгөө манайхний ярьдагаар нэг програм хангамжийн компаниа лобидож, өргөж байгаад дэлхийн жишигт нийцсэн, дэлхийн зах зээлд итгэлийг олохуйц компани байгуулаад түүгээрээ дамжуулж гаднаас ажил авч ажил хийх, авсан ажлыг дотооддоо хуваан авж бусад жижиг комданиудад хувааж хийх гэсэн нэг арга байж болох
– Эсвэл гадны том том төсөлүүдийн, програм хангамжуудад тулгуурласан, нэмэлт байдалаар суурьлуулах боломжтой хэрэгсэлүүдийг хийх гэсэн нэг арга байж болох юм шиг байгаа юм
– Эсвэл мөн л гадны том том төсөлүүдийн, програмуудын алдааг олж илрүүлэх түүнийг засаж өгөх (Энэ аргыг 3 сард байх аа MOSA – ийн уулзалтанд уулзаж байхад нэг захирал Том матарыг хоолоо идсэнийх нь дараа шүднийх нь махыг түүх болжмортой зүйрлэж ярьж байсан юм) гэх мэт зах зээлүүд байдаг ба миний бодолоор энэ 3 манайд эхний ээлжинд байж болох юм шиг санагдаг юм.

Бас өөр нэг зүйл бол манайх мэдээллийн технологийн стандарттай болж чаддаггүй юм аа гэхэд эхний ээлжинд эхлээд албан бичигийн стандарттай байх хэрэгтэй юм шиг санагдсан. Энэ нь ямар нэг зүйлийг бичигээр ойлголцоход л хамгийх их хэрэг болох байх. Жишээ нь манайд нэг үгийг 2 буюу түүнээс олон утгаар ойлгож болдог бөгөөд таны бичсэн өгүүлбэр, програмын бичиг баримтыг өөрөөр ойлгох гэх мэт алдаанууд байгаад байгаа учираас стандарт нэн шаардлагатай гэж үзэж байгаа юм. Миний сонссоноор ихэнхи л байгууллагууд дотооддоо үгийн тайлбар толь хөтөлдөг гэсэн гэвч энэ нь 2 өөр байгууллага буруу ойлголцох боломжтой бөгөөд энэ нь open source – хийх хүндрэлүүдийн нэг болдог гэж бодож байна. Би сургуулиа төгсөөд ажил хийгээд 3 ажил л болох гэж байгаа нь бага хугацаа юм шиг боловч нилээд их зүйлүүд ажиглагдаж байгаагийн нэг нь гэвэл бид өдөр бүр шинээр юм сурж байхгүй л бол ямар хурдан хоцрогдож байгаа нь илт мэдрэгдэж байна. За ингээд санал бодол оо хуваалцсанд баярлалаа.😀

 
4 Comments

Posted by on July 22, 2010 in My, My Opinion

 

4 responses to “Миний бодол: Арга замууд

  1. bokhoo

    July 29, 2010 at 8:59 am

    Албан бичигийн стандарт гээд би жаахан буруу ойлгуулцан шиг байна Нөгөө л хөл толгойны формат биш яг үгийг стандартчилсан ажилд хэрэглэгддэг үгийн олон салаа утгыг нь болиуллах хэрэгтэй гэж бодогдоод байгаа юм. Хүмүүсийн ярьж байгаагаар практикт нэг өгүүлбэрийн хүмүүс өөр өөрийнхөөрөө буруу ойлгоод байгаа нь ч зарим талаараа үүнтэй холбоотой гэж ярьж байсан

     
  2. Tsolmon

    July 28, 2010 at 3:39 pm

    Сайн уу

    Миний бодлоор бол аливаа зүйлийг (шинэ технологи) хэр хурдан сурч байна , боломжуудыг хэрхэн ашиглаж байгаагаар нь мөн сурсан мэдсэнээ хэр хурдан нэвтрүүлж чадаж байна гэдэг нь хөгжлийн (урагш алхах) шат болох болов уу.

    Төрийн өмчийн мэдээлэл технологийн компани байсан нь зүйтэй байхаа.

    Төрийн байгууллагуудын дунд албан бичгийн стандарт гэж гарсан санагдаж байна.

     
  3. bokhoo

    July 26, 2010 at 1:44 pm

    Мэдлэгээ ашиглаж байгаагаар нь хэмжих байх

     
  4. T

    July 24, 2010 at 6:52 pm

    мэдлэгийг хэр олон зүйл мэдсэнээр нь хэмжихүү эсвэл хэр гүн гүнзгий мэдэж байгаар нь хэмжихүү?

     

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: