RSS

eMail – Шуудан

21 Dec

Сайн байна уу? Хүнтэд блог уншигчид аа.
За ойрд зав муутай юм бичих завгүй байлаа. Нэг их юм бичдэг ч биш дээ тийм ээ🙂
Саяханаас надад нилээд их ажиглагдсан зүйлийн талаар нэг хэлэх үг байна аа. Сүүлийн үеийн манай залуус (миний блогт орж ирсэнээр) ихэнхи нь мэдээллийн технологийг үнэхээр их сонирхдог үнэн сэтгэлээсээ сурахын эрмэлздэг нь үнэхээр үнэлүүштэй. Гэвч тэдэнд маань ном сурах бичиг материал ховор байгаа боловч бас нэг үеэ бодоход гайгүй болсон ч блог дээр ийм ч монгол ном өгөөч тийм ч монгол ном өгөөч гэж байгаа нь нэг талаар хэл мэдэхгүй байна уу? эсвэл үнэхээр монгол ном алга уу гэж бодогдуулж байна. Монгол номыг би блог дээрээ тавиад байхад ядах юм байхгүй ч бусдыг эрх ашигийг төлөө өөр нэгний эрх ашигийг хөндөхгүй гэж боддог болохоор оюуны эрх, эрх чөлөөг хүндэтгэж энэ төрлийн мэдээг зөвшөөрөлтэйгээр нийтлэхээр болсон ба зөвшөөрөл авч чадаагүй бол блогт тавихгүй болсоныг мэдэгдэж байна.
Мөн өөр нэг зүйл бол манай залуусаас би ийм програм хийх гэсэн чинь ингээд оролдоод ийм алдаа гараад болдоггүй ээ гэж асуух хүн тун цөөхөн боловч ихэнхи нь “Би тоглоом хийх гэсэн юм аа хийгээд өгөөч”, “би програм сурмаар байна одоо яах уу?”, “Надад ийм бодлого бодоод өгөөч” гэх мэт өөрөө оролдож хичээх биш хүний гар харсан, амар аргаар юм хийх гэсэн хүн нилээд байна. “Ном бол ертөнцийн толь мөн” гэж үг байдаг ч програм хангамж, комюьтерийн ном дээр энэ үг биелэдэггүй юм шиг надад санагддаг юм. Би магадгүй түүх нийгмийн ном уншаал байвал ойлгох байх, гэвч програм хангамжийн комманд, кодтой номыг мянга уншаад би лав сураагүй. Компюьтер дээр заавал оролдож үзэж байх хэрэгтэй. Уриалахад жаахан хөдөлмөрч байя залуусаа. За ингээд их юм мэддэг хүн шиг нурших аа болъё. Та бүхэн миний бодлыг уншин санал бодолоо хуваалцаарай. Баярлалаа.

Хүндэтгэсэн:
Bokhoo
http://www.bokhoo.wordpress.com
bokhbayar@gmail.com
2009-12-21

 
4 Comments

Posted by on December 21, 2009 in My, My Opinion

 

4 responses to “eMail – Шуудан

  1. MR.Dollar

    July 9, 2010 at 5:09 pm

    bokhoo n sanal zuw l du. humuus ih budaa ideh gd bddin. gehdee uneheer chdahgui bgaa bol teriigee hunees asuuj surch awah ni tiim ch muu zuil bas bish shuu. buur chadahgui yum aa hj tsag aldaj bsn door chddag hunees ni gants 2 zuwluguu awaad hiichuul tsag zaw huch hudulmur hebneh sain taltai bz de

     
  2. dogoo

    January 12, 2010 at 11:20 am

    sain uu ajil amidral sain biz dee
    chinii blogiig bi uzej bn oird uzeegui zondoon goe shinchlegdsen bna sain bn
    bi ih surguuliin chini angiin huuhed bn.
    nz ni nutagtaa ajillaj bgaa
    tanival hariu bicheerei

     
  3. unuruu

    December 25, 2009 at 10:59 am

    сайн байна уу, миний нэр өнөрөө, би барилгын зураг төсөлийн инженер мэргэжилтэй, би програмчлалын хэлийг сурахыг маш их хүсдэг боловч юунаас хаанаас эхлэхээ мэддэггүй ээ, сургуульд нь сурна гэхээр цаг мөнгө урсах гээд байдаг бие дааж үзмээр байна зөвөлгөө өгөөч, бас барилгын зураг зурдаг AUTOCAD програмд Excel ийн адил томьёо оруулдаг TABLE байдаг боловч нөхцөл шалгаж болдоггүй юм, үүнийг яаж нөхцөл шалгадаг болгох вэ

     
  4. Tsolmon

    December 23, 2009 at 10:49 am

    Нээрээ бас тийм шүү .

    Манай залуучууд маш чадалтай мөртлөө тэрийгээ л анзаарахгүй жоохон будаа идэхгээд байх шиг санагдсан.😛

     

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: