RSS

“ЭЛЕКТРОН МОНГОЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

23 Oct

“ЭЛЕКТРОН МОНГОЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
<>

Оршил

Энэхүү баримт бичиг нь мэдээлэл, харилцаа холбооны технологи (MХХТ)-ийн салбарт төрөөс баримтлах дунд хугацааны (2005-2012) хөгжлийн бодлого, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлно.

Дэлхийн улс орнуудад аж үйлдвэржсэн эринээс мэдээлэлжсэн эринд шилжих үйл явц эрчимжиж мэдлэгт тулгуурласан нийгмийг цогцлон байгуулж нийгмийн баялаг, үнэт зүйлсийг бүтээх эх сурвалж нь мэдлэг, мэдээлэл гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны технологи (МХХТ)-ийг өргөн нэвтрүүлж байна. Өнөөгийн нөхцөлд манай улсын хувьд МХХТ-ийн ололт, амжилтыг өргөнөөр ашиглан түүнийг хөгжлийн хурдасгуур, тэргүүлэх чиглэл болгон мэдээлэлжсэн нийгмийг байгуулах зүй ёсны шаардлага урган гарч байна. УИХ-ын 2004 оны сонгуулийн үр дүнд МАХН, “Эх орон-Ардчилал” Эвслээс хамтран байгуулсан “Их Эвсэл”-ийн тунхаг бичигт “Электрон Монгол” үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт МХХТ-ийн салбарт өндөр ач холбогдол өгч олон чухал шинэлэг зорилтуудыг дэвшүүлэн тавьж, шинээр байгуулагдсан Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газарт “Электрон Монгол” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх үүрэг оногдсоны дагуу энэхүү баримт бичгийг боловсруулан гаргаж байна.

Электрон иргэн
Хамрах хүрээ:
Монгол улсын бүх иргэд бүхэн төр засаг, бизнесийн мэдээ, мэдээлэл, үйлчилгээг тэгш эрхтэйгээр цаг хугацаа, орон зайнаас үл хамааран онлайн хэлбэрээр хүртэх боломжтой болж, иргэдийн аюулгүй, тайван, ая тухтай, сэтгэл ханамжтай, эрүүл энх амьдрах нөхцөл хангагдана.

Эдийн засгийн ач холбогдол:
Интернэтийг нийтийн хүртээл болгох гол нөхцөл нь холболтын болон ашиглалтын үнэ тарифийн асуудал юм. МХХТ-ийн салбар дахь үйлчилгээний зах зээлийн өсөлт нь 2006 он гэхэд дээрх тарифийг 40 хувиар, 2012 он гэхэд ойролцоогоор 2 дахин бууруулж сарын турш хязгааргүй холбогдох үнэ тариф хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 2-3 дахин бага байх болно.

Татаж авах

 
Leave a comment

Posted by on October 23, 2009 in Mongolia

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: