RSS

Жишээ код буюу миний анхан шатны ойлголт …

30 Jul

Сайн байна уу? Надтай /learner :D/ хамт суралцах надад заах хүмүүс байна уу? Байгаа бол ажлын талбар буюу програмуудаа суулгасан гэж найдаж байна. Хамт програм бичхэд .NET C#/Java syntax – тай ойролцоо syntax-тай/ – ийг ч хамт гадарладаг болох байх гэж найдаж байна.

Хэрэгтэй хаягнууд:
http://msdn.microsoft.com/vstudio/express/beginner/
http://msdn.microsoft.com/en-us/vcsharp/

За ингээд .NET дээрээ шинэ прожект үүсгэхэд
Platformer Starter Kit(3.1) гэсэн нэртэй бэлэн зарим кодуудыг нь автоматаар бичигдсэн кодтой бэлэн Платформ нээгдэж байна. Дараах байдалтай…



2D Тоглоом бэлэн үүсэж байна. Үүнийг хараад бас ашиглаад 2D марио(Mario) хийж үзье гэж бодлоо. Мэдээж яваандаа 3D – ийг илүү сонирхож судлах ба хажуугаар нь бичлэг нэмж байна гэж бодож байна. Би хувьдаа өмнө нь Delphi,J2ME – дээр марио шиг юм хийж байсан/олигтой болоогүй ба хаягнууд нь:

Delphi Mario 2007он
J2ME Mario 2008он/

ба тухайн үеийн хуучин зурагийг/чанар жаахан муу, блог дээр дараа оруулая./ ашиглах учираас марио хийе гэж бодлоо/өөр зураг animation хийхэд бэлдэхээс залхуурав./
За ингээд зураг аа бэлдэнэ. Миний бодлоор иймэрхүү тоглоомууд/2D Game/ нь зурагнуудаар хийх боломжтой ба тухайн зургийг нэг объектод/Sprite/ оруулан удирддаг ба тухайн объект/Sprite/ нь маш олон зургаас бүтэх ба animation – ийнхоо frame – ийн дугаарыг өөрчлөхөд тухайн зургийг тухайн объект дээр зурдаг. Ингэж зурснаар хөдөгөөн үүсэх ба илүү нарийвчлалтай олон frame зураг оруулбал илүү үнэмшилтэй гоёо харагдах нь мэдээж. Flash дээр юм хийж үзсэн хүн сайн мэдэх байх.
Зураг дараах байдалтай байна. Жишээ болгож тайлбарлахад энэ бэлэн Platform – ийн зургийг ашиглая. Өөрсдийнхөө хийх тогломынхоо зургийг удахгүй оруулна аа.

Үхэж байгаа animation/Sprite/:

Гүйж байгаа animation/Sprite/:

Арын зураг/Layer/:

Гишгэж буй газар/Layer/:

Бусад:

Ерөнхийдөө дээрх хэлсэнээр ажлын талбараа бэлдсэн бол
Microsoft.Xna.Framework
Microsoft.Xna.Framework.Game
үүсэх ба дээрх нь тухайн sprite,layer – үүдийг зурахад зориулсан классуудтай.
Тухайн зураг аа .NET дээр Resource болгон оруулж ирсэнээр тухайн animation хийх объектоо зурах ба дахин дахин зураг аа Resource – оосоо уншвал зурхад удаан болж эхлэнэ.

private Animation runAnimation;
runAnimation = new Animation(Level.Content.Load(“Sprites/Player/Run”), 0.1f, true);
private AnimationPlayer sprite;
sprite.PlayAnimation(runAnimation);

гэх мэт явах юм байна … Дараа нь Sprite – ийг удирдаж тоглох ба бусад автомат мангас, бууны сум гэх мэт animatoin – той объектууд ч бас Sprite байна. Арын зураг орчин нь Layer – үүдийн эвлүүлэг байх ба Sprite хоорондоо, Sprite Layer – тэй мөргөлдөөн үүсгэх ба мөргөлдөх үед яах уу гэдэгийг бид програмчлана.

Жишээ нь:
Бууны сум бол Sprite ба буудах үед Sprite – ийн олноор нь үүсгэх ба намайг Sprite онох үед оносон бууны сумны Sprite устах буюу миний бие буюу Sprite – ийг үхүүлэх гэх мэт…

За ингээд ерөнхийдөө 2D тоглоом хийх ерөнхий ойлголтын жаахан хэсгийг өөрийн мэдэж байгаагаараа XNA Game Dev,.NET C# – дээрхи бэлэн Platform – ийг ашиглан тайлбарлахыг оролдлоо.
Бид ингээд урьд нь зураг тоглодог байж ээ гэж …😛

 
Leave a comment

Posted by on July 30, 2009 in Learner, My, XNA Game Studio

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: