RSS

Жаахан үндсэрхэг бодрол бас бухимдал

24 Jul

http://en.wikipedia.org/wiki/Mongolian_script
http://mn.wikipedia.org/wiki/Монгол_бичиг
http://en.wikipedia.org/wiki/Mongolia

За байз жаахан бураадахъя байз. Миний бодол болхоор буруу зөруу байгаа л байх. залруулж санал бодолоо хуваалцана биз …
Хаяа жаахан интернет ухаад явхаар сайн болжээ сайн болж байна гэж бичсэн юм тун ховор юм аа. За тэгээд манайхан гадаад харилцаа гэж авах юм алга. Гадуур дотуур монголыг маань муулаад л байхад нэг албан бичиг өгөөд залруулчихгүй юм аа. Залрууллаа гэхэд тэрийгээ хүн бүрт мэдэгдэхээр зарлахгүй юм аа. Тэгээд буруу мэдээ уншсан хүмүүс буруу ойлголттой хэвээр л… За тэгээд өөр бас бус зүйлүүд их байна аа … Газарын зураг дээр буруу зураг, нэр усыг нь буруу бичих, агууллагын хувьд манай улсыг бусад улсын колони мэтээр ойлгуулах жишээний ажилууд гадуур мааш их байна. Жишээ нь гэхэд л босоо бичигтэй босоо монголчууд гэж яриад л цөөхөн биенээ хуураад хамар шархирлаа гэж омогших мөртлөө юу ч хийхгүй юм аа. Ядаж энэ хаяг рекламны самбаруудыг босоо бичигээрээ биш юм аа гэхэд криллээрээ заавал бичнэ гэх мэт ажил хиймээр юм за яахав тэр хажуугаар нь англи нь байдаг л юм байгаа биз гэхдээ арай жижиг байвал дээр байх. Энэ тэндхийн форум дээр онгироол би монгол гэхээр тэр хүмүүс inner Mongolia? гэж асуух юм. Өмхий хужаа нар өвөр монголын өөртөө засах орон гэж хөөргөөл нөгөөдүүл нь бид нар жинхэнэ монгол гэх мэт юм ярьж бас л өнөөх хэдэн зуун жилийн өмнөх хооронд нь алалцуулах тактик явж л байх шиг… Жишээ нь л гэхэд Vista, Win 7 дээр уйгаржин бичиг оруулаад л байгаа нь сайшаалтай ч хэн оруулаад хүмүүс тэрийг яаж ойлгож байгаа нь бас л хар PR – тай хэвээр. Үндэснийхээ бичигийг үндэстээсээ харамласан бус тусгаар бүрэн эрхтэйн учир хамгаалан хайрлаж, эзэмших эрх нь бидэнд баймаар ч юм шиг. Байгаа ч байж болох ч хүмүүсийн дундах ойлголт өөр байх шиг… Тэртээ тэргүй бэлэг тэмдэг юм байж бөөн сүр болоод өрсөлдөөд байгаа асан ч, шинэ ч ерөнхийлөгчүүд нь улс орны эдийн засагаасаа гадна бас бус зүйлд анхаармаар юм. Мэдээж ажилаа хийж л байгаа байх л аа. Гэхдээ яаж хийж байгаа нь тодорхой байна. Миний бодолоор төрийн албанд гайгүй хэдэн програмист баймаар юм. Мэдээж сайн хүмүүс байх хэрэгтэй. Сайн хүмүүсийг барьж байлгахын тулд төрийн хангамжид байлгасан ч яадаг юм.
Төрийн сайтууд нь жоомла гээд л өрөвдөлтэй …
Улс эх орны чинь нэр хүнд электрон ертөнцөд ялангуяа нилээдгүй уналттай байгаа шүү ард түмний төлөөлөл болсон эрхмүүд ээ. Битгий ард түмнийхээ цөөнх болж амьдар л даа …😦
Зө зө
олон юм бурж байж
орчин үеийн хэлмэгдүүлэлтэнд орчих вий дээ. зогсоё…

 
2 Comments

Posted by on July 24, 2009 in My, My Opinion

 

2 responses to “Жаахан үндсэрхэг бодрол бас бухимдал

  1. bokhoo

    July 27, 2009 at 12:24 am

    уул нь уу😛

     
  2. Pearle Deppsu

    July 24, 2009 at 8:11 pm

    Чи ч шүүмж дажгүй бичдэг юм байна дааа уул нь

     

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: