RSS

Хөдөлгөөнт холбоонд суурилсан онлайн контентын хөгжүүлэлт

11 Jun

“Хөдөлгөөнт холбоонд суурилсан онлайн контентын хөгжүүлэлт”
сэдэвт уралдааны журам

МШХХТ-ийн салбарын 88 жилийн ойн арга хэмжээг угтан “Хөдөлгөөнт холбоонд суурилсан онлайн контентын хөгжүүлэлт” сэдэвт уралдааныг оюутан, залуучууд болон програм хөгжүүлэгчдийн дунд 2009 оны 6-р сарын 8-ны өдрөөс 7-р сарын 09-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатай зарлаж байна.
Нэг. Зорилго
Энэхүү уралдааны зорилго нь Монголын ирээдүй болсон оюутан залуус мөн програм хөгжүүлэгчдийн идэвхи чармайлт, хүсэл сонирхолыг дэмжих, тэдний шинэлэг санаа, санаачлагыг амьдралд нэвтрүүлэхэд нь боломж олгох, оюуны үйлдвэрлэл, онлайн контентыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хамгийн сайн, хэрэгжих боломжтой, дотоодын болон гадаад зах зээлд хамгийн эрэлттэй, бодит үр дүн бүхий програмыг гаргаж ирэх, улмаар уг тэмцээнийг жил тутам тогтмол зохион байгуулж шилдгийг тодруулах, энэ чиглэлийн үйл ажиллагааг цаашид улам дэмжиж МТҮП-д хөгжүүлэлтийн төвийг байгуулах зорилготой бөгөөд дэлхий дахинд хөгжиж буй шинэлэг хөдөлгөөнт холбоо болох iphone, google android-д суурилсан програмыг хөгжүүлэх явдал юм.

Хоёр. Хамрах хүрээ
Монгол Улсын иргэн, сонирхогчид

Гурав. Оролцогчдод тавигдах шаардлага:
1. Баг нь 2 хүний бүрэлдэхүүнтэй байх

Application нь доорх чиглэлийн дагуу байж болно. Үүнд:

– Ном

– Бизнесс

– Боловсрол

– Зугаа цэнгээ

– Санхүү

– Тоглоом

– Эрүүл мэнд

– Аж амьдрал

Дөрөв. Шалгуур үзүүлэлтүүд:
– Програмын бичиг баримт
– Монгол брэндийн бүтээгдэхүүн байх
– Програмыг хуулбарлаагүй байх
– Програм нь Google android болон iphone үйлдлийн системтэй утаснуудын аль нэгийг дэмждэг байх.

Тав. Тавигдах шаардлага:
Програмын бичиг баримт нь дараах шаардлагыг хангасан байна.
1. Бичиг баримт нь 5-10 хуудаснаас хэтрэхгүй байна.
2. Нүүр хуудсанд дараах мэдээллийг заавал оруулсан байна.Үүнд:
• Багийн нэр
• Програмын нэр
• Боловсруулсан хүний нэр
• Огноо
Програмын бичиг баримтын бүтцийг уламжлалт загварчлалын арга болон UML загварчлалын аргын аль нэгний дагуу өөрийн хөгжүүлж байгаа програмдаа тохируулан зохион байгуулна. .

Уламжлалт арга:
1. Шинжилгээ
a. Хэрэглэгчийн шаардлагуудыг тодорхойлох
b. Системийн шаардлагуудыг тодорхойлох
c. Архитектурын сонголт хийх
d. Ажлын урсгалын диаграм
e. Төлөвлөлт, зохион байгуулалт хийж, нөөцийг хуваарилах
2. Загварчлал
a. Системийн загварчлал
i. Өгөгдлийн сангийн зохиомж, загвар
ii. Обьектын холбоосын диаграм
iii. Өгөгдлийн урсгалын диаграм
b. Програмын дизайн гаргах
i. Mодуль бүрийн загвар гаргах
ii. Модуль болон програм дахь дэлгэцийн загвар
3. Кодчилол
4. Тестлэлт
a. Кодчилолын буюу нэгжийн тест хийх
b. Хэсэгчилэн модуль тус бүрээр тест хийх
c. Системийг бүхэлд нь нэгдсэн тест хийх.

Зургаа. Уралдааныг дүгнэх
МТҮП-аас ажлын хэсгийг томилох бөгөөд 2009 оны 8 сарын 07-ны дотор дүгнэж Iphone-д суурилсан шилдэг програм хөгжүүлсэн НЭГ багийг, Google android-д суурилсан шилдэг програм хөгжүүлсэн НЭГ багийг тус тус шагнана. Жич: IPhone-д зориулсан програмын хувьд нэгээс хоёр долоо хоногийн хугацаанд аpp store-д тухайн програмыг илгээж тестлүүлэх бөгөөд тестийн үр дүнг оролцогч, хүлээн зөвшөөрөх.

Долоо. Шагнал
Iphone-д суурилсан шилдэг програм хөгжүүлсэн НЭГ багт: IPHONE 3G гар утас, APP STORE-д програмаа байрлуулах эрх Google android-д суурилсан шилдэг програм хөгжүүлсэн НЭГ багт: GOOGLE ANDROID гар утас, ANDROID MARKET-д програмаа байрлуулах эрх .

Найм. Бүртгэл
Хаана: МТҮП-ын 103 тоот өрөө
Эхлэх хугацаа: 2009 оны 6-р сарын 8
Дуусах: 2009 оны 6-р сарын 15-ны 18:00 цаг хүртэл .

Ес. Хүлээн авах материал, хугацаа
1. Програмын бичиг баримт
2. Програмын эх код
3. Програмын ажилладаг хувилбар
4. Оролцогчдын иргэний үнэмлэхний хуулбар
Хаана: МТҮП-ын 103 тоот өрөө 2009 оны 7-р сарын 9-ний 18:00 цаг хүртэл.

 
5 Comments

Posted by on June 11, 2009 in Mongolia

 

5 responses to “Хөдөлгөөнт холбоонд суурилсан онлайн контентын хөгжүүлэлт

  1. bokhoo

    June 22, 2009 at 1:05 pm

    аан. Сайн уу? Тэгээд?

     
  2. Тулгаа

    June 20, 2009 at 4:00 pm

    Санамсаргүйгээр энэ блогыг чинь үзэв. Нутгийн залуу байх чинь. Дэвшилийг төгслүү. Манай ах танай дээд үед байсын Ака гээд

     
  3. bokhoo

    June 14, 2009 at 11:58 am

    харин тэхх нөгөөх нь линукс. Гэхдээ виндоүс дэмждэг д юм шиг байна лээ.

     
  4. Melug

    June 13, 2009 at 3:18 pm

    Яах уу? заавал Макинтоштой байж л iPhone дээр программ бичих болчихоод байдаг. Хулхи мак татъя гэхлээр 63 партаар рапид дээр байна. Ингэж зарлаж байснаас зөвхөн мактай хүмүүсийн дунд энэ уралдааныг зарлалаа гэхгүй. Балай юм.

     
  5. baatar

    June 11, 2009 at 3:20 pm

    Хэн түрүүлснийг нь ямар бүтээлээр гэдгийг тавиарай

     

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: