RSS

Үзэл бодолоо илэрхийлэхүй…

24 May

Иймэрхүү хууль баталаад байвал хачин юм болох байлгүй. Би лав дэмжихгүй байна. Золигнууд чинь өөрийнхөө авгайнхаа бизнесд ашигтай хууль баталаад ханахгүй надруу бидэн рүү халдах нь…
Доороос дэлгэрэнгүй уншаарай. Илүү их хүн мэдэж авах байх гээд хүний сайтнээс нэрийг нь дурьдан тавиваа.
……………..

Бүр тодруулбал, үүрэн телефоны хэрэглэгч болсныхоо төлөө та хувийн нууцаа бусдад дэлгэхээс өөр аргагүйд хүрэх гэж байна. Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар таны гар утсыг ямар нэгэн зөвшөөрөл, саадгүйгээр чагнах эрхийг хүчний байгууллагад олгохоор зэхжээ. Ийм агуулга бүхий хуулийн төсөл санаачилснаа Засгийн газар энэ сарын 3-ны өдөр УИХ-д өргөн барьсан байна.
Хэдийгээр үндэсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой гэж үзэл баримтлалаа тодорхойлсон ч үнэн хэрэгтээ иргэдийн хувийн нууцад шүүх, прокурорын зөвшөөрөлгүйгээр шууд халдах заалтуудыг Харилцаа холбооны тухай хуульд нэмж тусгах гэж байна.
Энэ онд багтаж хэлэлцэхээр үндсэн чиглэлд багтсан уг хууль хэрэгжиж эхэлснээр таны гарт ертөнцийг атгуулж байсан гар утас таны бүх яриаг хүчнийхэнд “ховлох” болж байна.
Хүчний байгууллагад хувийн нууцыг тань дуртай үедээ, хүссэн цагтаа мэдэх бололцоог та бидний үйлчлүүлдэг “Мобиком”, “Скайтел”, “Юнител”, “Жи-Мобайл”, “Монголын цахилгаан холбоо” зэрэг үүрэн телефоны тусгай зөвшөөрөлтэй зургаан оператор олгоно гээд бод доо.
Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Г.Алтансүх нараар ахлуулсан ажлын хэсгийнхэн хууль хэрэгжүүлэх гол хөшүүргээр үүрэн телефоны операторуудыг онилсон байна. Юу гэвэл, эдгээр компанид хэрэглэгчдийнгар утасны харилцааг хянах, яриаг чагнаж бичлэг хийх техник хэрэгсэлтэй болгохыг даалгах аж. Мөн тухайн техник хэрэгслийг нь ашиглаж хэрэглэгчдийн утсыг чагнах нөхцөлийг бүрдүүлж өгөхийг хуулиар үүрэг болгон ногдуулах юм байна. Хэрэв хуулийн энэ заалтыг зөрчвөл үүрэн холбооны бизнес эрхлэх тусгай зөвшөөрлийг нь цуцалж хариуцлага тооцохоо ч төсөлд тусгахаа мартаагүй байна.

………… Цааш нь www.dandaa.mn

 
3 Comments

Posted by on May 24, 2009 in Mongolia, My, My Opinion

 

3 responses to “Үзэл бодолоо илэрхийлэхүй…

  1. Xocoo

    May 26, 2009 at 6:26 pm

    Энэ ч арай дэндэнээ

     
  2. bokhoo

    May 26, 2009 at 4:47 pm

    Бүүр хуульчилна гэнэ дээ😛

     
  3. Pearle Deppsu

    May 26, 2009 at 2:01 pm

    өө яриа сонсдог тохиолдол зөндөө шд.

    ойрын хүрээнд болсон шүү бүүр. би гайхсан

     

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: