RSS

Үзэл бодолоо илэрхийлхээс битүүхэндээ би айж байна…

14 May

Үгийг Ц. Дамдинсүрэн
Аяыг Б. Дамдинсүрэн, Л. Мөрдорж

Монгол Улсын Төрийн Дуулал

Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя

Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно оо гэж яасан үнэн үг вэ? Үнэндээ бодохыг ч хүсэхгүй байхад ойрд улс төр бодогдоод байх юм. Хаа сайгүй л чамайг жаргаана намайг дугуйл гээд байх шиг сонгуулиа гэж… Саяхан 5.3нд сэтгүүлчидийн юуны өдөр гэнэ үү нэг юм болоол байсан. Үнэндээ өөрсдөө үнэнийг мэдээлэхгүй байж юун сэтгүүлчдийн эрх чөлөө. Сүүлийн үед ТВ л лав үзэх үнэн дургүй хүрж байна. Сонин уншдаггүй болхоор сайн мэдэхгүй байна. Жишээ нь зарим нэг ТВ гурван сэдэвт л эргэлдээд байх шиг.
1. Савангийн дуурь/99% солонгос/
2. Реклам
3. Элбэгдорж

Харин нөгөө нэг хэсэг нь
1. Савангийн дуурь/99% солонгос/
2. Реклам
3. Энхбаяр

Энэ лав сэтгүүлчид үнэнийг нийтлэж байгаа нь бодит байдал дээр лав худал болж байна. Үнэнийг хэлэх гэсэн нь үнэнийг хэлчээд дахиж эфирт харагдахаа больчих юм. Хэлсэнг нь тэр дор нь өөр нэгээр нь залруулчина. За яахав тархи угааж байгаам байна гэж бодоод үзэхгүй байж байхаас. Гэхдээ та нар монголын иргэдийг 2 хувааж байна даа. Дахиад өөр нэг 7.1ны өдөр болох вий дээ гэж айх юм. Тэр үед МАХН vs Ардчилсан нам байсан бол магадгүй Ард түмэн vs Ард түмэн байвал яанаа. Миний сонсож байгаагаар 2уулаа л асуудалтай хүмүүс байна даа. Үнэн бол ядаж сонгогдоогүйд нь хууль үйлчилэх байлгүй дээ. Хүлээхгүй бол худал л байсан байж таарна биз? Худал бол сэтгүүлчид худал мэдээгээр тархи угаасан болж таарна биз? Энийг мэдсэн монголчууд дараа дараа зүгээр байхгүй биз?
за за би лав сонгууль өгөхгүй. надад сонголт алга … бас … айж байна….

 
5 Comments

Posted by on May 14, 2009 in Mongolia, My, My Opinion

 

5 responses to “Үзэл бодолоо илэрхийлхээс битүүхэндээ би айж байна…

  1. bokhoo

    May 15, 2009 at 9:25 am

    зээ би нэгэн сайн эр болж ерөнцийн 3 муухайг хэлье ээ.
    Өөрийн сайндаа ялчихсан юм шиг ардчилсан намынханы жоохон хүүхэд шиг онгирох нь муухай
    Өрөөлийн хүндэтгэлийг хүлээцийг ХУ намын бие ээ тоох нь муухай
    Өрөөлийг гаргасан ч, өөрөө гарсан ч шударга байж чадахгүй нь муухай … зэээээээ

     
  2. nsfuture

    May 15, 2009 at 1:08 am

    малчдад буруу байхгүйэ. сонголтыг нь хулгайлчихдаг юм чинь. хулгайлагдсан . . . , хулгайлагдсан . . . , хэ хэ

     
  3. bokhoo

    May 14, 2009 at 7:08 pm

    Баярлалаа Zaagaa. Би энхбаяр гэсэн нэгийг устгачилаа уучлаарай. Энд хэн нэгэнийг дэмжиж муулах гэсэнгүй бодолоо л бичлээ. Та бүхэн ч тэгж бичнэ гэж найдаж байна. Дээр байгаа тэр хүмүүс амиа боддог бол эх орноо бодох ёстой. Эх оронгүй бол амигүйтэй адил бөгөөд олж идсэн уусан хөрөнгө нь салхинд хийсэх биз. Дотороо өмхийрөөд гадны нэг ч улсад байр сууриа илэрхийлчиж чадахгүй дорой, Гадаад гараад явсан ч монгол хүн гэж хэлхэд нэр хүндгүй байдалд байна ш дээ. Гадаад орнуудтай ярихад монгол бол нэг гэр бүл, харин гэр бүл маань ийм байгаам чинь энэ зарим нэг улс төрчдийн гэр бүл аз жаргалтай байдаг нь эргэлзээтэй.

     
  4. bokhoo

    May 14, 2009 at 6:59 pm

    Энд коммет бичихдээ хэн нэгэнийг илт дэмжсэн илд дэмжээгүй байдал гаргахгүй байхыг хүсье

     
  5. Zaagaa

    May 14, 2009 at 5:26 pm

    Бөхөө чиний блог надад таалагдлаа.Чиний үзэл бодлыг ч гэсэн хүндэтгэж байна.Чам шиг бодолтой хүмүүс олон байгаа. Гэхдээ чи сонгуулиа өгөх ёстой шүү.Бид хувь заяагаа ,ирээдүйгээ сонгох хариуцлагатай цаг үед бусдаар ..тэр тусмаа хөдөөний олон малчидаар шийдүүлж болохгүй.2000 оноос одоог хүртэл 10 орчим жилийн хугацаанд монголд юу хамгийн их хөгжиж,юу хамгийн их томровоо?.. Авилгал ,шударга бус байдал Бодоорой миний дүү…Ах нь жирийн л хүн

     

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: