RSS

Монгол програмистууд эх оронч биш үү, Монголчууд эх оронч биш үү

20 Apr


Саяхан нэг интэрнет хэсэж яваад нэг нийтлэл олж уншлаа. Сэтгэл хөдөлсөнөө нуух юун. Тэр мэдээ. Дэлхийн хаана ч байхгүй хэл бичигээр хэсэг бүлэг хүмүүс хоорондоо харилцаж байх юм. Тэд хэн бэ Яагаад ийм өрөвдөлтэй байдалд орчив оо. Мэдээж тэд бол манайхан. Хөөрхий шинэ бичиг үсэг зохиож байгаа. Энэ өрөвдөлтэй байдал ерөөсөө л мэдээллийн технологи нэвтэрж эхэлсэн тэр үеэс билээ. Эхэндээ бол аргагүй биз. Эх хэлнийх нь үсэг тэр шинэ дэвшилтэт технологи дээр нь байхгүй, Орос ах нарын бэлэн юм ашиглаад Ө Ү үсгээ аргалж байлаа. Гэтэл програмистууд маань гарын драйвер хийсэн боловч тэр нь ерөөсөө л Microsoft Office – ийн орчных байлаа гээд хэлхэд хилсдэхгүй биз. Учир нь бидний хийсэн драйверийг дэлхий зөвшөөрдөггүй байлаа. Албан ёсны хэл маань ийм байхал Эх бичиг маань бүүр мөрөөдөл байлаа. Энэ байдлаараа хэт удчилаа. Одоо компьютер дээр шажигнатал бичиж байгаа хүнийг олоод монголоор бич дээ гэвэл үсэгээ хайгаад давхична. Бүр хооронд нь хөрвүүлдэг програм хүртэл гарчиж. Энэ дэндүү газар аваад би хүртэл нэг сайтны мэдээн дээр яаралтай шиг коммет бичих гэхээр монголоор бичих гэхээр залхуураад нөгөөхөөрөө бичих гээд байх юм. Зөндөө ч бичиж байгаа даа. Энэ тал дээр одоо манайхан өөрсдөө анхаарая. Одоо UTF-8 гээд бидний албан ёсны хэл тэр ч бүү хэл эх бичигийг маань багтаадаг болсон. Эх хэл дээр маань олон юм хийгдэж байгаа ч манайхан нөгөө сонин бичиг үсэгээрээ коммет биччих юмаа. Овоодоо админ нь монголоор бичиж байна гэтэл доор нь тайлбараа бичихдээ хам хум бас нөгөөхөөрөө л. Эцэст нь би нэг л юм ойлгохгүй байгаа. Энэ гар утасны тэнэгүүд жинхэнэ гамингууд…….. Гар утас ямар хэрэглээтэй билээ. Дээр манай нөгөө албан ёсны бичиг үсэгний маань үнэрч алга. G-Mobile арай дээр байгаа ч цаанаа тийм санагдаад байгаа. MobiCom,Unitel болон бусад нь яагаад албан ёсны бичиг үсэгээ оруулахгүй байна???!!!!!!!! Эзэн нь монгол биш болохоор уу Эсвэл хүсэхгүй байна уу? Учир нь чадахгүй байх учиргүй энэ одоо амархан болцон шүү!!!
Ер нь хэрэглээгүй байгаад байвал мартахаас өөр аргагүй байдал хүрээд, сураагүй юм биш гээд крилл үсэгээ монгол бичиг шигээ бурхандаа тахиж хадгалчаад шинэ үсэг зохиочив доо манайхаан. Түүхгүй ард түмэн үндэсгүй модтой адил болох вий
Гутаж уйлмаар, Дооглож инээмээр байна. teneg chatchidaa

 
14 Comments

Posted by on April 20, 2009 in My, My Opinion

 

14 responses to “Монгол програмистууд эх оронч биш үү, Монголчууд эх оронч биш үү

  1. bokhoo

    January 21, 2010 at 4:01 pm

    Болно. Гэхдээ бид хүчээр биш өөрөө хүсэх хэрэгтэй. Чин сэтгэлээсээ монголоо гэх хэрэгтэй.

     
  2. bi

    January 21, 2010 at 2:38 pm

    миний санааг ойлгож байгаа биздээ кодны тал дээр нь

     
  3. bi

    January 21, 2010 at 2:37 pm

    ер нь тэгвэл вэбийнхээ сэтгэгдлийн хэсгийг зөвхөн криллэр бичдэг болговол яасын (гэхдээ тэгэж болдог эсэхийг мэдэхгүй юм). монгол вэб сайт байна бүх зүйл монголоороо байвал сайхан шдээ

     
  4. б

    June 13, 2009 at 10:36 pm

    ер нь monkey realmon зэрэг програмуудыг хэрэглэхгүй бсйн нь дээр unicode гэж юм бна

     
  5. bokhoo

    May 10, 2009 at 5:36 pm

    гарын драйвер суулгахаа болисон. Windows 5.0+ хойш асуудалгүй болсон

     
  6. blg_mgl

    May 10, 2009 at 4:23 pm

    hi, uuchlarai bi uneheer urialgiig demjij baih… getel nadad ter gariin driver n alga daa, haanaas tataj avch suulgah ve, tuslaarai

     
  7. bokhoo

    April 21, 2009 at 10:21 am

    манай бааска ч мэдээ тавиад байхад л бичээд байх юм аа

     
  8. бүрэн

    April 20, 2009 at 8:21 pm

    би ч бас криллээрээ бичих саналыг дэмжиж байна. Криллээрээ бичицгээе

     
  9. Өнөржаргал

    April 20, 2009 at 7:45 pm

    Харин тиймээ. Зүгээр л сэтгэгдэлээ кирилээрээ биччиж байя л даа. Хэцүү нь юу байна. Кирилээр бичсэн юм унших хичнээн амар байдаг гээч. Сүүлийн үед галигласан юм уншихаас дургүй хүрдэг болчиж.
    Блогтоо бага зэрэг ярианы хэл оролцуулан бичих бол байх л асуудал штэ, тухайн хүний л сонголт, ямар албан ёсны юм бичиж байгаа биш

     
  10. sanakae

    April 20, 2009 at 3:31 pm

    Харин ядаад криллээрээ бичицгээж байя гээд л байгаа юм.

     
  11. bokhoo

    April 20, 2009 at 2:38 pm

    За, харин хар яриагаараа бичиж орхиж.

     
  12. bokhoo

    April 20, 2009 at 2:25 pm

    rofl, Баярлалаа найзаа😀

     
  13. аса

    April 20, 2009 at 1:33 pm

    санаа нь уул нь зөв юм даана ч өөрөө их сонин бичих юм аа. болцон, яадын гэх мэт. цаашдаа анхаарвал зүгээр байхаа

     
  14. bbaasanjargal

    April 20, 2009 at 11:55 am

    Hehe And bish naiz saihan bichjee

     

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: