RSS

Юутай ч намжив…

02 Jul
2008 оны долдугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бүлэг хүмүүсийн хүч хэрэглэсэн үйл ажиллагааны улмаас иргэдийн дунд эмх замбараагүй байдал үүсч хууль сахиулах байгууллагын ажилтнуудад халдан, амь насанд нь заналхийлж эд хөрөнгө устгах, галдан шатаах үйл ажиллагаа даамжирч нийтийн эмх замбараагүй байдал бий болсон тул энэхүү онцгой үр дагаврыг арилгах, хүн ам нийгмийн амьдралыг хэвийн болгох зорилгоор Монгол улсын үндсэн хуулийн 33-р зүйлийн 12 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу онц байдлын тухай хуулийн 5-р зүйлийн 3, 6 дахь хэсгүүдийг баримтлан нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2008 оны долдугаар сарын нэгний 23 цаг 30 минутаас эхлэн 4 хоногийн хугацаанд онц байдал зарласугай. Онц байдлыг зарласан хугацаанд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсүгэй.

1.Улсын онц чухал болон хүн амын амьжиргааны хангамжийн объектуудыг хүч нэмэгдүүлэн хамгаалах,

2.Хууль тогтоомж зөрчиж зохион байгуулсан жагсаал цуглаан олон нийтийн бусад арга хэмжээг хуульд заасан арга хүч хэрэгслээр шууд албадан тараах,

3.УБ хотын төвийн хэсэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, тэдгээрт үзлэг хийх,

4.Нийтийн эмх замбараагүй байдал бий болгож, хүч хэрэглэсэн үйл ажиллагаа явуулсан буюу явуулж байгаа бүлэг хүмүүсийг албадан тараах, албадан саатуулах, тэдгээрийн зэвсэг, техник хэрэгслийг хураан авах,

5.Улаанбаатар хотын төв хэсэг өөрөөр хэлбэл Бага тойрууд 22-8 цагийн хооронд хөл хорьж, зөрчсөн этгээдийг цагдаа буюу цэргийн эргүүл хөл хорих цаг дуустал иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиггүй бол хэн болохыг нь тогтоох хүртэл 72 цагаас илүүгүй хугацаагаар албадан саатуулах,

6.Дуу авиаг чангаруулах техник хэрэгсэл ашиглахыг хориглох, шаардлагатай бол түр хураан авах, Үндэсний болон нийтийн радио, телевизээс бусад телевизийн үйл ажиллагааг онцгой байдлыг цуцлах хүртэл зогсоох,

7.Согтууруулах ундааны зүйл худалдах, тараахыг хориглох,

8.Иргэдийн эзэмшилд байгаа галт болон хүйтэн зэвсэг галт хэрэгсэл, аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэрлэлийн технологид хэрэглэгддэг тэсэрч дэлбэрэх, хүчтэй үйлчлэх химийн хорт болон цацраг идэвхит бодис, сургалтын зориулалттай байлдааны зэвсэг техник хэрэгслэлийн ашиглалтанд хяналт тогтоох,

9.Энэхүү зарлигийг хэрэгжүүлэхэд шаардагдах арга хэмжээг онц байдлын тухай хууль болон бусад хуулийн хүрээнд холбогдох байгууллагуудын хүч хэрэгслийг дайчлан удирдан зохион байгуулж ажиллахыг Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргилд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр

Мэдээг: http://www.gogo.mn

 
Leave a comment

Posted by on July 2, 2008 in Mongolia

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: