RSS

ICT EXPO-2008

12 Apr

“Дэлхийн харилцаа холбоо, мэдээлэлжсэн нийгмийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, “Мишээл ЭКСПО” төв хамтран 2008 оны 5 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд “ICT EXPO-2008” мэдээлэл, харилцаа холбооны технологи үзэсгэлэн худалдааг Мишээл ЭКСПО төвийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах гэж байна.

Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж буй дээрх үзэсгэлэн худалдаа улам бүр өргөжин тэлж мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын 100 гаруй байгууллага аж ахуйн нэгжүүдийг хамран зохион байгуулах гэж байна. “ICT EXPO-2008” үзэсгэлэн худалдааны ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар Юнител ХХК оролцож байна.

Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын хөгжил дэвшил болон тус салбарт үйл ажиллагаагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын шинэлэг үйлчилгээ, энэ чиглэлийн гадаад дотоодын компаниудын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг олон нийтэд таниулан сурталчлах төдийгүй тэдний ажил хэргийн харилцаа холбоог сайжруулахад үзэсгэлэн яармагийн гол зорилго оршиж байгаа юм.

Үзэсгэлэнгийн үеэр оролцогч байгууллагуудын дундаас хамгийн шилдэг компани, үйлчилгээ үзүүлэгчдийг тодруулах, байгууллагуудын сонирхолтой танилцуулга, азтай хэрэглэгчдийг тодруулах зэрэг олон арга хэмжээ шинээр зохион байгуулагдах болно.

Иймд танай байгууллагыг уг үзэсгэлэнд оролцож өөрийн бизнесээ өргөжүүлэн, сурталчлахыг бид урьж байна.

Хүндэтгэсэн,

Мэдээлэл, харилцаа холбоо,         Харилцаа холбооны                                     Таван-Эрдэнэ ХХК

Технологийн газрын дарга              зохицуулах хорооны дарга ерөнхий захирал

Ч.Сайханбилэг                                  Б.Болдбаатар                        Б.Энх-Амгалан



Ms.   Enkhzul, G

Officer of Policy implementation and regulatory department

The Information and communications technology authority- The Government of Mongolia

Central post office P.O.B-785, Sukhbaatar square-1, Ulaanbaatar-211213

phone: (976-11)-331621

fax:       (976-11)-330780

http://www.icta.gov.mn

 
Leave a comment

Posted by on April 12, 2008 in Mongolia

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: