RSS

Болзоо буюу www.boljoo.com /messenger/

09 Apr


Сайн байна уу? Манайхан дотор үндэсний монгол бичигээ мэдэхгүй хүн даанч олон л байгаа байх даа. Уг нь тэд нар ч буруугүй л дээ. Манай төр л буруутай. Хэрэглээ байхгүй байгаа юм чинь мартах нь аргагүй ш дээ. Би ч гэсэн бүүр мартаж орхиж. Саяхан нэг найзынгаа юм хийж байхад нь очоод хартал монгол бичигээр хүмүүстэй чаталж байна шүү. Бас л бахархах сэтгэл төрөөд өөрөө ч гэсэн бараг мартсан монгол бичигээ сэргээхээр шийдсэн. Хэд хоногийн өмнөхөө бодвол одоо ч сайжирч байгаа шүү. Энэ нь монгол бичигээр чатлаж өгдөг програм байна лээ. Бичихдээ латин үсгээр монгол үгээ галиглаад бичдэг юм билээ. Энэ чатладаг програмыг манай цус нэгт монгол ахан дүүс өвөр монголчууд зохиосон бололтой. Тэд энэ програмдаа ороод хоорондоо их ярилцаг бололтой. Хамиган буй гээд л ороод ирнэ шүү дээ. Монггол улус ун хүмүн байна гэхээр их баярлаад танилцах их дуртай. Би их алдаатай бичлэг юм оо. Удахгүй алдаагүй бичиж сурна аа. Алдаатай бичхээр цанаас нь нөгөө хүн маань засаад өгдөг. Ичмээр юм билээ монгол хүн байж монгол бичигээрээ олигтой бичиж ч чадахгүй. Тийм мөртлөө монгол нь ч мэдэхгүй гадаад нь ч мэдэхгүй сонин бичиг үсгээр манайхан Яахоо гэдэг мессенжерээр монголоор ч нэг англиар ч нэг яриж байгаа нь өрөвдөлтэй. Яадаж байхад нь тэр Яахоо нь Юникод танидаг юм ш дээ. Тэгтэл криллээрээ ч бичдэг хүн ховор шүү. За ямар ч байсан энэ програмыг татаж аваад эх хэл, үндэсний бичигээрээ хоорондоо ярилцаарай. Тэгж байгаад нэг л өдөр БОЛЖОО-д ороход дүүрэн ар монголчууд байх байх оооо. Бас ийм програм ч хийх байх гэж найдаж байна.

Татах
Болзоо

 
1 Comment

Posted by on April 9, 2008 in Mongolia

 

One response to “Болзоо буюу www.boljoo.com /messenger/

  1. boljoo

    May 6, 2010 at 2:21 pm

    tiim shuu bi tataad awtsan ashiglanaa

     

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: