RSS

“Шилдэг програм хангамж 2008” уралдаант шалгаруулалт

08 Apr

Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран “Шилдэг програм хангамж 2008” уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах гэж байна. Энэхүү урлдаан нь 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол улсын програм хангамжийн хэрэглээг дэмжих, зах зээлийг өргөжүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

“Шилдэг програм хангамж–2008” уралдаант

шалгаруулалтын журам.

Зорилго:

1. Энэхүү уралдаант шалгаруулалт нь Монгол Улсын програм хангамжийн хэрэглээг дэмжих, зах зээлийг өргөжүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.


Зохион байгуулалт

2. Уралдаант шалгаруулалтыг Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар зохион байгуулж шалгаруулалтын явц, үр дүнг олон нийтэд мэдээлнэ.

3. Шалгаруулалтанд нэр дэвшүүлэх, шалгаруулах хуудсын материалыг ажлын хэсгээс боловсруулж нэр дэвшигчдийг бүртгэнэ.

4. Шалгаруулалтыг дараахь номинациудаар явуулна.Үүнд:

a. Шилдэг програм хангамжийн бүтээгдэхүүн /Best software product/,

· Банк санхүү, нягтлан бодох бүртгэлийн

· Тоглоом

· Вебэд суурилсан

· Байгууллагын мэдээллийн системийн

b. Програм хангамжийн бүтээгдэхүүн ашиглагч шилдэг байгууллага /Best software consumer/

5. Шалгаруулалтыг шүүгчидийн бүрэлдэхүүн тодорхой шалгуурын дагуу шалгаруулж дүгнэнэ.

Шүүгчдийн баг дараах бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:

МХХТГазар

МТҮндэсний парк

Mонголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо

Mонголын компьютер нийлүүлэгчдийн холбоо

Их дээд сургууль

Ивээн тэтгэгч

6. Шүүгчдийн бүрэлдэхүүнийг МХХТГазраас байгуулна.

7. Шүүгчдийн бүрэлдэхүүн шалгуур үзүүлэлтүүдийг эцэслэн батална.

8. Шалгаруулалтад Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй програм хангамжийн гадаад, дотоодын бүх компани, хувь хүн оролцох боломжтой.

Нэр дэвшүүлэлт

9. Уралдаант шалгаруулалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулна.

10. Програм хангамжийн үйл ажиллагаа явуулагч байгууллага, хувь хүн нэр дэвшүүлэх маягтыг бөглөн ажлын хэсэгт доор заасан хугацаанаас өмнө ирүүлнэ.

11. Нэг байгууллага, хувь хүн 4-т дурдсан номинацид хэд хэдэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэр дэвшүүлэх боломжтой.

Хугацаа

12. Нэр дэвшүүлэх хугацаанаас хоцорч ирсэн тодорхойлолтыг шалгаруулалтанд оруулахгүй.

13. Шалгаруулалтын хугацаа:

12 дугаар сарын 5-ний өдрийн 15:00 цаг хүртэл бүртгэлийн хуудсыг хүлээн авна

12 дугаар сарын 12 –ний өдөр Шүүгчид шалгаруулалтыг дүгнэж дууссан байна.

12 дугаар сарын 25-ний өдөр Шагнал гардуулах ажиллагаа.

Бусад

14. “Mongolian software/application awards” уралдаан жил болгон уламжлал болгон зохион байгуулагдана.

15. Нэр дэвшүүлэх маягтыг www.icta.gov.mn хаягаас цахим хэлбэрээр авах боломжтой.

16. Ажлын хэсэг нь тодорхойлолттой холбогдох мэдээлэл, нэмэлт тайлбар, нотолгоог нэр дэвшүүлэгчээс гаргуулж болно.

17. Шагналын сан 20 сая төгрөг байна.

18. Мэдээллийн ивээн тэтгэгч байгууллагаар өдөр тутмын бүх сонингууд оролцоно.

 
Leave a comment

Posted by on April 8, 2008 in Sowftware awards 2008

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: