RSS

Хятад улсын аюул

22 Dec

final-copy.jpg
Эрт урьд цагт бадарчин явсан газар балагтай байдаг байсан бол одоо цагт өмхий хужаа хаана байна тэнд балагтай болждээ. Амьсгаанууд даварсаар даварсаар Дагвын орон дээр Дагвын эхнэрыг эргүүлж байгааг угаасаа Монгол хүн болгон мэджил байгаа байх. Тэгсэн мөртлөө ЯАГААД юм хийдэггүй нь сонин. Эхнэр нь үхэх үедээ л хужаатай явалддаг байснаа хэлэн чамд сюрприз барьж, охин чинь хужаа сугадаад явж эхлэхэд л анхаарах гээгүй юм бол яг одооноос “тархи” тэй тархиа илүү сайжруул, “бяр” тай нь бяраа илүү сайжрууласай гэж хүсэж байна.


Хятадын Батлан хамгаалах яамнаас англи хэлээр эрхлэн гаргадаг “Цэргийн ажиглалт” сэтгvvл болон Хятадын htt: forum.mil.sina.com.cn хэмээх вэб сайт, бас Тайваний єдєр тутмын хятад хэлээр хэвлэгддэг “United daily news” сонинд Монголын талаар гарсан гурван єгvvлэл єєрийн эрхгvй анхаарал татаж байна. Энэ гурван єгvvлэл “Монголын мэдээ” сонины 2007 оны №177, “Мянганы зууч” сонины 2006 оны №-06, “Єдрийн сонин”-ы 2007 оны №190-д тус тус нийтлэгдсэн байгаа. Эдгээр гурван єгvvлэлд Монгол Улс гэж байхгvй, “Гадаад Монгол” болон Их Хятадын бvрэлдэхvvн хэсэг, бид Монголыг цаг бусаар алдсан боловч хэзээ нэгэн цагт єєртєє нэгтгэн авна гэдэг санаагаа хадгалсан байгаа ч бас “шинэлэг” санаа цухалзаж байгаа нь нэн сонин.Энэ нь юуны тvрvvнд Монголыг ямар замаар єєртєє “буцааж” авах вэ гэдэг дээр ємнє нь баримталж байсан хvчээр тvрvv барих бодлогоо єєрчилж “энэ монголчууд чинь єєрсдєє л эргэж ирье, биднийг их Хятадын бvрэлдэхvvндээ багтааж аваач” хэмээн гуйгаад байна гэсэн санааг дэлхийн олон нийтийн дунд бий болгохыг зорилгоо болгосныг нь би “шинэлэг” санаа гэж нэрлээд байгаа юм. Хятадууд Монголыг залгих гэсэн санаархлаа хэзээ ч хаяхгvй. Гэхдээ цаг vетэйгээ зохицоод эзэрхийлэх аргаа єєрчилсєн байна. Одоо гурван єгvvллийн доторхи зvйлийг авч vзье.Тайваний сонинд “Монгол Улсын Их Хурлын гишvvд аль эрт 1995, 2000, 2002, 2004 онд нэгтгэх /Монголыг Хятадад/ асуудлыг хєндєн тавьж байжээ. Тухайлбал, ар Монголын говийн аймгаас сонгогдсон УИХ-ын нэгэн гишvvн Монголын нийгэм, эдийн засгийн хєгжлийн асуудлыг хэлэлцсэн бага хурлын vеэр Хонконг, Макаогийн нэгэн адил Засаг захиргааны тусгай бvс байгуулах замаар Монголыг Хятадад нэгтгэх санал тавьж байв” гээд бичиж чадсан л байгаа юм. Тэгвэл вэб сайтад бичихдээ “Монгол 43 удаа Хятадтай нэгдэх санал дэвшvvлсэн боловч дотоодод нь ямар нэгэн дvгнэлт, хариу vйлдэл гарахгvй байгаа нь ойлгомжгvй эргэлзээтэй байна.Гэвч бид ер нь юунд нь зовниод айгаад байгаа юм? Хамгийн аймшигтай нь мянган жилийн дараа хойч vеийнхэн “XXI зууны эхэнд Хятад Монголыг нэгтгэн авах боломжоо алдсан” гэж хэлэх ч юм бил vv, хэн мэдэх билээ… Ийм учир би ард тvмний хэлэлцvvлгийн хvчээр, эцсийн бvлэгт мянган жилийн тvvхэнд тэмдэглэгдэн vлдэх агуу хэргийг гvйцэлдvvлэхийг эрмэлзсэний vндсэн дээр энэ нийтлэлээ гаргаж тавьсан”, “Хятад Монголын УИХ-аас гаргасан Хятадад нэгдэх нийт ард тvмний шийдийг дэмжинэ. Энэ нь ардчилал эрх чєлєєний хамгийн шилдэг илэрхийлэл юм. Монгол бол Хятадын дотоод засаглал юм. Аливаа этгээд халдаж vл болно” хэмээн бичсэн байгаа бол Хятадын Батлан хамгаалах яамны сэттvvлд “…бид ердєє 80 жилийн ємнє Хятадын нэг хэсэг байсан гэрээ зvгээр л алдчих юм гэж vv? Би /Хятад зохиогч/ Хятадын газрын зургийг харах бvртээ єєрєєсєє энэ тухай асууж, Монголыг буцааж авах юмсан гэж дандаа боддог. Бид vнэхээр зохистой шийдвэр гаргаж чадвал Монголыг Макао, Хонконг шиг эх орондоо эргvvлэн нэгтгэж болно… Монголыг эргvvлэн авах боломжгvй асуудал байхгvй” гэж бичсэн байгаа юм.

Эндээс харахад Монголын УИХ 1995-2004 оны хооронд дєрвєн удаа Хятадтай нэгдэх асуудлыг хандан тавьж байсан гэнэ. Говийн аймгуудаас УИХ-д сонгогдсон нэгэн гишvvн олон улсын бага хурал дээр энэ асуудлыг тавьснаар зогсохгvй, бид Хятадтай нэгдэх асуудлыг єєрсдєє санаачлан 43 удаа босгож ирсэн гэнэ. Єнєєдєр бид ийм юм уншаад хєх инээд хvрэх боловч энэхvv “нэгдэх” тухай санал тавьсан гэдгийг гадаадын уншигчид, Монгол, Хятадын харилцааны тvvхийг мэдэхгvй уншигчид уншихаараа нээрээ л монголчууд єєрсдєє Хятадтай нэгдэх гээд байдаг юм байна. Хонконг, Макаогоо хятадууд нэгтгээд авсан юм чинь “Монголыгоо” нэгтгээд авахад болохгvй нь юу байх билээ гэсэн ойлголттой болно.

Хятадууд ингэж л дэлхийн олон нийтийн “тархийг угааж” хожмын єдєр єєрсдийн нь бичсэнээр “Мянган жилийн тvvхэнд тэмдэглэгдэн vлдэх агуу их хэргийг гvйцэлдvvлэх vед нь дэлхийн олон нийт Хятадыг тvрэмгийлэн булаан эзлэгч хэмээн зэмлvvлэхгvй байх хєрс суурийг ийнхvv тавьж байна. Бvх юмыг “ардчилсан” журмаар хийж, Монголын ард тvмний бvх нийтийн санал асуулга явуулан ард тvмэн нь Хятадтай нэгдэхийг зєвшєєрч тvvнийг нь хууль тогтоогч дээд байгууллага нь батламжлан Хятадад єгєх гэнэ. Энэ бол тэгээд ардчиллын дээд баталгаа болж, тvvнээс хойш Монголын асуудал бол Хятадын дотоод засаглалын асуудал болох юм байна.

Тайванийн сонинд цаашлаад бvр ч сонин гэж болохоор зvйл бичсэн байгаа юм. “Ар Монголын УИХ-ын гишvvд Хятадад буцаж нэгдэх асуудлыг ярьж байгаагийн зарим нь vнэхээр тийм хvсэлтэй байж болох ч нєгєє хэсэг нь сонгуульд санал авахын тєлєє тэгж байж болно. Тэгээд ч Ар Монголын улстєрчид Оросын, Єрнєдийн, Хятадын талыг баримталдгаараа хуваагддаг” гэсэн нь хэд хэдэн талаараа анхаарал татаж байгаа юм. Нэгдvгээрт, “Хятад буцаж нэгдэх” гэсэн vг хэрэглэсэн нь ялангуяа “буцаж” гэдэг vг нь монголчууд урьд Хятадын нэг хэсэг байсан юм гэдэг санаагаа энд ч шургуулж амжсан байна.

Хоёрдугаарт, УИХ-ын гишvvдийн нэг хэсэг нь Хятадад нэгдэн орохыг чин vнэнээсээ хvсдэг гэдгийг бас л оруулж амжсан аж.
Гуравдугаарт, Хятадтай нэгдэнэ гэсэн хєтєлбєр гаргасан нэр дэвшигч сонгогчдын саналыг илvv их авдаг гэсэн санааг оруулсан нь vнэхээр “Хятад аргын” нэг онцгой илрэл юм. Vvний цаана маш хортой бодлого нуугдаж байна. УИХ-д нэр дэвшигчид бид Хятадтай нэгдэнэ гэвэл сонгогч олон илvv их санал єгдєг юм гэсэн ойлголт тєрvvлж, хожмын єдєр Монголыг залгихдаа aрд тvмэн нь Хятадтай нэгдэхийг олонхиороо хvсдэг байсан хэмээх домог яриа vндэстэй болж, дэлхийн олон нийтийн санааг єєртєє ашигтайгаар татаж, Монголыг залгих мэхээ нуусан башир арга.

Дєрєвдvгээрт, Монголын улстєрчдийн нэг хэсэг нь Хятадын талыг баримталдаг гэдэг ойлголтыг улам улам тvгээх нь хятадууд Монголыг идэхэд бас нэгэн халхавч болно. Хятадууд Монгол Улс буюу єєрсдийн нь хэллэгээр “Ар Монгол”, Євєрмонголын харилцааны талаар бас л шинэ гэж болох бодлого баримталж эхэлсэн нь дээрх гурван єгvvллээс тодорхой харагдаж байна. Тэд vvнийгээ маш товчлон хураангуйлж “Ар, Євєр Монголыг нэгтгэх ажлыг хийж болно, ярьж болохгvй” гэсэн байгаа юм.

Vvнийг нь арай дэлгэрvvлэн vзвэл вэб сайтдаа нэгдvгээрт, соёл боловсролын солилцоог ихэсгэх, Хоёрдугаарт, садан тєрлийн холбоо тогтоох нь маш vр дvнтэй уламжлалт арга гэж vзсэн байна. Энэ талаар хойно арай дэлгэрvvлэн авч vзнэ. Гуравдугаарт, эдийн засгийн харилцаа, тусламж дэмжлэгийг нэмэгдvvлнэ гэснээс vзэхэд хятадууд Євєрмонголыг єєртєє бvрэн татаж авсан бєгєєд тэднийг Хятадаас салаад явах чадалгvй болсон гэж vзээд дараагийн шат болгон євєрлєгчдєєр дамжуулан халх Монголыг залгих тєлєвлєгєє боловсруулсан байна. Тэгээд цааш vргэлжлvvлэн. “Хятад хэдэн мянган бээрийн алсад орших Африкийн ард тvмэнд хvртэл жил бvр тоо нь тодорхойгvй их тусламж дэмжлэг vзvvлдэг байтлаа хажуу элгэнд наалдах ах дvvгээ анзааралгvй байж чадахгvй биз.

Асуудлын гол нь юунд байна гэхлээр Ар Монголтой ахиж асуудал vvсэх /vvсгэх?/ хэрэгтэй бєгєєд “даарсан хvнд дах хvргэх” гэгчийн vлгэрээр бvгд л бие биеэсээ єрсєн хийх учир Америк, Япон, Европоор толгой цохиулан хийлгэх гэсэн Хятадын хэтэрхий идэвхгvй байдалд л байгаа юм. Монголд аливаа гvйлгээг юаниар нэвтрvvлэх нь бvр илvv баталгаа болно” гэж vзсэн байна. Энэ бол вэб сайтдахь єгvvллийн хэсэг.

Тэгвэл Тайванийн сонинд “Ар Монголыг Євєрмонголд нэгтгэх аргыг туршиж vзэж, болмоор санагдана. Гэвч энэ бол маш эмзэг улстєрийн асуудал. Ар Монгол єєрєє vvнийг чєлєєтэй зарлаж байж болох ч Хятадын хувьд бvрэн хориотой сэдэв” гэсэн нь нєгєєх л “Ар монголчууд” єєрсдєє Євєрмонголтой нэгдэх асуудлыг хєндєж байна. Харин Хятад бол энэ асуудлыг дотооддоо сєхєхийг хориглосон “маш сайн улс” гэсэн домгийг тараахыг зорьжээ. Хятадууд “Ар Монгол”-ыг єєртєє татахын тулд “юуны ємнє бид тус улсад ихээхэн хєрєнгє оруулж, Євєрмонголын ард тvмний аж амьдралыг сайжруулахад тєрийн бодлогоо чиглvvлж, Хятад, Монгол хоёр улсын” хилийн худалдааны хэмжээ, бvтцийг хяналтдаа авч, Монголын бvтээгдэхvvнийг зах зээлээс аажмаар шахаж, борлогдохгvй болгож, харин єєрсдийнхєє бараа таваарыг тэдэнд аль болохоор єргєнєєр хэрэглvvлэх нь чухал.

Євєрмонгол гадаад Монголын амьдралын тєвшинг эрс ялгаатай болгох явдал. Ингэж чадвал Євєр¬монгол нь гадаад Монголыг єєртєє татах асар том хvчин боллоо /болно?/. Нєгєє талаар тєрєл бvрийн арга чаргаар Євєрмонгол гадаад Монголын ард иргэдийн харилцааг єргєжvvлье. Хоёр орны хvмvvсийн ойлголцлыг ойртуулснаар монголчууд Євєрмонгол шиг амьдрахыг хvсэх хандлагыг тєрvvлэх хэрэгтэй. Vvний сацуу хятад иргэд ар Монголд аль болох олноороо суурьших” гэсэн байгаа юм. Хятадуудын дэвшvvлсэн энэхvv тактик нь єнєєдєр амьдрал дээр яг л хэрэгжиж буй нь олон зvйл дээр харагддаг.

Vvнээс ганцханыг нь дурьдахад хятадууд зах зээлээс Монголын барааг аажмаар шахаж буй нь ноолуураас эхлээд олон зvйл дээр илт байна. Vvний зэрэгцээгээр Хятадын бараа Монголд бvрэн ноёрхлоо тогтоосныг дээр дооргvй мэдэж, мэдэхээр ч зогсохгvй бид єєрсдєє тvvнд боолчлогдон Хятадын бараагаар нуцгэн биеэ далдалж л байгаа шvv дээ.
Эдгээр нийтлэлvvдэд байгаа бас нэг нийтлэг зvйл гэвэл “Ар Монгол”-ын хvн амын тооны тухай асуудал юм.Тайванийн сонинд “Ар Монголын хvн ам цєєн, хєгшрєлт, єндєр боловсролын тєвшин доогуур, эдийн засаг хоцрогдсон…” гэх мэтээр муулж эхэлжээ.

Тэгвэл Хятадын вэб сайтад “Монгол 2.5 сая хvн амтай / хєгшрєлт ноцтой явагдаж буй/, хvн амын тоо нь аюулгvйн сэрэмжлvvлгийн шугамнаас их доогуур байгаа нь дахиад хангалттай хугацаа єнгєрєхєд Халх Монгол vндэстэн єєрєє устана гэсэн vг” хэмээн их л ид бахтайгаар бичжээ.
Vнэхээр Монгол vндэстэн мєхєж сєнєх замаа хятадуудын дэмжлэг, єєгшvvлгээр єєрсдєє л засаад байгаа маань vнэн билээ. Тэд Монголын хvн амын талаархи бодлогоо хэрэгжvvлэхдээ євєрлєгчид ч хятадуудыг Монголд аль болох олноор нь суурьшуулах, тэднийг Монголын охидтой гэр бvл болохыг бvх талаар дэмжиж материаллаг урамшуулал vзvvлэхийг тєрийн бодлого болгох зарчим баримталж байгаагаа нууж хаалгvй илт хэлсэн байна.

Чухам тиймээс ч “Харилцан гэрлэлтийг их хэмжээгээр нэмэгдvvлж цусан тєрлийн давхарга vvсгэх”, “Садан тєрлийн холбоо тогтоох, маш vр дvнтэй уламжлалт арга, ардууд ураглах гэж нэрлэдэг. Ар Монголын охин Євєрмонголд бар орсноор гэр бvлийнхэн бvгд тvvнд ерєєл хvснэ. Засгийн газар бодлогоор оюуны болон материаллаг урамшуулал дэмжлэг vзvvлж, цусан холбоог улам бvр бататгана”, “Хоёр орны иргэд хоорондоо гэр бvл болохыг хєхиvлэн дэмжиж…” гэж энэ гурван єгvvлэлд бие биесийг хуулсан юм шиг бичсэн байна.

Хятадууд Монгол Улсыг єєртєє нэгтгэх нэг гол хєшvvрэг бол эдийн засаг гэдгээ ч гаргаж тавьжээ. Vvнд тэд хэдэн мянган бээрийн алсын Африкт тоо нь тодорхойгvй их тусламж vзvvлдэг атлаа “хажуу элгэнд наалдах ах дvv” нартаа туслахдаа муу байна гэж “шvvмжилжээ”. Энэ шvvмжлэл бол “хятад арга”-аас єєр юуч биш. Юанийг Монголын vндэсний мєнгєн тэмдэгт болгохоо ч амлажээ. Тийн Хятадын Тан И гэгч “Євєрмонголын нэг хvнд ногдох ДНБ-ий хэмжээ 4000 гаруй ам.доллар болчихоод байхад Ар Монгол яаж бие даан оршиж чадах юм бэ?” хэмээн тавлан асуусан байна. Мєн л энэ санааг Тайванийн сонинд давтан “…Эдийн засгийн харилцаа болон тусдамжаа нэмэгдvvлэх гэх мэт. “Тэр цагт Ар Монгол Хятадыг тvшихгvй гээд яах билээ?” хэмээн адилхан донгоджээ.

Цаашлаад тэд “Ар Монголын …боловсролын тєвшин доогуур, эдийн засаг хоцрогдсон, улстєрийн бодит байдлыг харгалзан хилийн заагийг харгалзахгvйгээр эдийн засаг, соёлын аргаар хяналтдаа авах нь зvйтэй” гэсэн байна. Энэ бол одоогийн хоёр улсын хил хязгаар гэдэг юу ч биш хэмээн хятадууд vздэгийг нотолж байгаа юм. Чухам тиймээс л єнєєдєр Монгол-Хятадын хилийн зааг дээр байнгын болон тvр ажиллагаатай 22 боомт ажиллаж, цаашид ч энэ тоог нэмэгдvvлэхээр Хятадын тал санал тавьсаар байна. Гэтэл Орос-Монголын хил дээр ердєє л долоон боомт ажиллаж байгаа нь олныг єгvvлнэм бус уу? Хятадууд давраад дархан цаазат газраар боомт нээе гэж шаарддаг болсон гэнэ.

Хятадууд батлан хамгаалах яамныхаа сэтгvvлд дээрхийн адилаар “Монголыг одоо л нэгтгэх хэрэгтэй. Ийм боломж бvрдээд байна. Монголын одоогийн онцлог нь туйлын ядууд орой, єєрийн гэсэн аж vйлдвэргvй, эдийн засаг нь хэврэг, гадны орнуудаас тусламж гуйдаг, манайхаас эдийн засгаараа бараг харьяат, Хятад, Оросын хvрээлэлд байгаа улс. Энэ л бидний ашиглаж болох боломж шvv дээ” гэж буй. Энд хятадууд Монголын эдийн засагт бvрэн хяналтаа тогтоосноо бас л илэн далангvй бичжээ. Одоо Монголын эдийн засаг Хятадын хяналтад орсон болохоор тэд ийнхvv “зоригтой” бичиж чадаж байгаа юм. Гэхдээ тэд vнэн дvр тєрхєє илчлэн “Тэднийг vйлдвэрлэлийн технологийн чадвараа дээшлvvлэхэд тусалж болохгvй” хэмээсэн буй, Хятадууд Монголыг єєртєє нэгтгэхэд соёл, боловрол, бичиг vсгийн асуудалд анхаарлаа их хандуулж буй нь дээрх гурван єгvvлэлд ч єєрийн байрыг эзлэн орсон байгаа юм.

Юуны тvрvvн гурван єгvvлэлд “Монгол их сургууль” гэгчийг байгуулахад их анхаарсан байна. Vvнд, Тайваний сонины єгvvлэлд “соёл боловсролын харилцааг бэхжvvлж Монгол их сургуулийг байгуулан, Ар Мон¬голын оюутнуудыг vнэгvй сургах, эв найртай байгсдыг хєхиvлэн дэмжих” гэж бичсэн бол Хятадын вэб сайтад “Монгол их сургууль байгуулж, Ар Монголын оюутнуудыг vнэ тєлбєргvй, шалгалтгvй элсvvлж, тохирох насны залууст их сургуулийн боловсрол олгосноор эдгээр залуус тvргэн хугацаанд зууч хvч болон тогтох юм… 2.5 саяхан хvнтэй Монголд боловсон хvчин их хэрэггvй биз” гэжээ.

Энэ бол Хятадад Монгол их сургууль гэгчийг байгуулж шилж сонгосон /бодвол хужаагийн эрлийзvvд байх биз С.Л/ цєєхєн залуучуудыг хятадуудын єєрсдийнх нь бичсэнээр “зууч хvч” болгон сургаад бусад монголчуудад ямар ч боловсрол олгох хэрэггvй гэж vзжээ. Хятадууд урвагчдад их найдвар тавьсан байна. Энд дурьдсан “Зууч хvч” гэгчдээс гадна “эв найртай байгсдыг хєхиvлэн урамшуулах” гэж онцлон заасан нь урвагсдыгл гэснээс єєрєєр ойлгох арга алга. Vндсэн хуульд зааснаар манай улсын албан ёсны нэр нь “Монгол Улс” гэтэл сvvлийн vед зарим хvмvvс “Ар Монгол” гэсэн нэрийг хэрэглэх болсон нь сайнаар бодоход хачирхалтай юм.

Юм юман дээр л мэдэмхийрч байдаг “доктор, профессор Ц.Дэмбэрэл” гэгч саяхан “Ар Монголын боловс¬рол Євєрмонголынхоос хоцорчээ” гээд л бичсэн байна лээ. Доторхи бичсэн эргэлзээтэй зvйлстэй нь биш зєвхєн єгvvллийн нэр нь л олон бодол тєрvvлж “найртай байгсдын” хvрээнд оруулан тооцоход болох мэт сэтгэгдэл тєрvvлж байна. “Ар Монгол” гэсэн нэрийг 1911 оноос хойш орхисон бєгєєд Монголыг залгих гэсэн хятадууд л хэрэглэдгийг доктор Дэмбэрэл давтан хэрэглэж тєвийн том сонинд бичсэн нь ийн тэрбээр “Монголын тєлєє” гэсэн сэтгэлгvй, Хятадад “найртай байгсад”-ын нэгэн болохыг илчилж байна. Vvнийг ойлгоход ямар ч IQ мэдлэгийн хэрэг алга даа.

Хятадын энэ бодлогод онцгой анхаарал татсан нэг асуудал байгаа юм. Vvнд, “Сvvлийн жилvvдэд Хятадын Засгийн газар монгол бичгийг хамгаалж, vндэсний сургуулиудыг олноор байгуулж байгаа нь монголчуудыг татаж байна. Хятад vндэстний их нэгдлийг хvсдэг олон хvний хувьд монгол vндэстнvvдийн vлдээсэн vнэт єв бол нэгэн “Их Хятад” юм. Тиймээс монголчууд /аас?/ Хятадын євєрт буцан ирэхийг хvсэгчид олон байх нь зvйн хэрэг” гэсэн байна. Энд юуны тvрvvн хятадууд сайндаа Євєрмонголд монгол бичгийг хэрэглvvлээд байгаа юм биш. Энэ нь цаанаа нарийн тооцоолсон улстєрийн бодлогын нэг илрэл юм шvv гэдгээ ил тодоор зарласан байна.

Энэ нь монгол бичгээр дамжуулан тэдний нэрлэдэг “Ар Монгол” буюу биднийг єєртєє нэгтгэж авах гэсэн зальхай арга юм. Монгол бичиг бол Монгол Улсын тусгаар тогтнолын билэг тэмдэг хэмээн экс Ерєнхийлєгч П.Очирбатаас эхлээд олон хvн хэлдгийг нь эсэргvvцэн “Тэгвэл та нар биднийг Євєрмонголын хэмжээнд хvргэн Хятадад єгєх гээд байгаа юм уу? хэмээн миний бие аль тэртээ 90-ээд оны vеэс олон удаа бичиж байсан минь ямар ч л гэсэн ор vндэстэй болох нь ийнхvv батлагдаж байна.

Гурав, дєрєвхєн сая хvрэхтэй vгvйтэй /хятадуудыг оролцуулахгvйгээр шvv/ євєрлєгчдийн дотроос Мон¬гол хэлээ мэддэг нь цєєхєн. Монгол бичгийг мэддэг нь бvр ч цєєхєн болохоор монгол бичгийг лоозон, плакат маягаар бага сургуульдаа хэрэглээд, хэдэн эрдэмтэд нь монголоор ном хэвлvvллээ гээд 1.5 тэрбум хvн амтай Хятадын ханзтай єрсєлдєж чадахгvйг хужаа нар мэддэг болохоороо монгол бичгээр “бамбай” хийн биднийг залгих гэж буйг нь анзааралгvй євєрмонголчуудад атаархаад байна гэдэг vнэхээр тэнэг хэрэг.

Бичиг vсэг гэдэг бол аливаа улсын тусгаар тогтнолын баталгаа биш гэж би олонтаа бичсэн. Латин vсгийг дэлхийн ихэнх улс хэрэглэж байна. Тэгвэл латин vсгийн эх орон Итали л ганцаараа тусгаар тогтносон улс, латин vсэгтэй бусад зуу гаруй орон тусгаар улс биш болж таарах юм уу? гэх мэтчилэнгийн олон асуудлыг олон жилийн ємнєєс хєндєн тавьж байснаа vл єгvvлэн дээр эш татсан Хятадын Тан И гэгч “Ус гольдрилдоо орсон цагт болно. Чимээгvй л хийх хэрэгтэй. Тэнгэрийн цаг vе буцаж ирэхэд бусад орнууд салхины аясаар ирж, харьяанд орох болно” гэсңийг дурьдалтай.

Хятадын энэ гурван єгvvлэлд олон улсын ба Монголын тусгаар тогтнолтой холбоотой зарим зvйлс бас оржээ. Vvнд Хятадын БХЯ-ны сэтгvvлиин єгvvлэлд “Монголыг буцаан авах талаар оросуудтай ярьж болохгvй. Орос Монголыг хятадуудаас холдуулах бодлого баримтлах гээд байдаг юм. Одоо ч гэсэн Орос, Монголыг Хятадтай нэгдээсэй гэж хvсэхгvй байна. Тийм болохоор Орос бууран доройтох нь Монголыг Хятадад буцаан авах гол нєхцєлийг бvрдvvлж єгнє” хэмээн бичсэн нь vнэн байдлыг яг л байгаагаар нь илчилжээ.

Урьд ч Орос монгол бичгээс илvvгээр Монголын тусгаар тогтнолын баталгаа болж байсан. Одоо дахин єндийж буй Орос Монголыг Хятадад арай ч зvгээр л найр тавиад єгчихгvй байх гэж найдан хvлээхээс єєр зам алга. Вэб сайтад “…Монгол энэ vед Японы шилжин суурьших газар болсон байх болов уу. Японы арлууд эцсийн эцэст далайн гvн рvv живэн орох л болно. Гэвч бид Японыг сvйрнэ гэж vзэж болохгvй юм. Тэд Монгол, Канад зэрэг газар руу шилжин суурьшчихна” гэжээ. Энэ таамаглал хэр vндэстэйг хэлж мэдэх биш.. Япончууд усанд автан Монголын говьд шилжин суурьших тухай Японы уран сэтгэмжийн зохиолч Сакё Комацу “Лууны сvйрэл” гэдэг романдаа єгvvлсэн байдаг.

Уг романаас япончууд далайн сvйрэлд ороход Японыг аврах НVБ-ын хороонд Монгол Улсаас санал ирvvлж хагас сая япончуудыг хvлээн авахад бэлнээ мэдэгдсэн тухай єгvvлсэн уран зохиолын зvйлийг би уншиж байсан билээ. Энэ роман анх 1973 онд Токио хотноо хэвлэгдэн гарсан юм билээ.

Ийнхvv дээрх гурван єгvvллийг хооронд нь харьцуулан тулгаж vзвэл яг ижил нэг санааг давтсан нь цєєнгvй байгаагаас заримыг нь би энд харуулахыг оролдлоо. Энэ бvхнээс хийж болох дvгнэлт гэвэл, нэгдvгээрт. Монголын ард тvмэн єєрсдєє л Хятадтай нэгдэхийг хvсээд байдаг юм байна. Хятадтай нэгдэнэ гэвэл УИХ-ын сонгуулийн vеэр илvv олон санал авдаг юм аа. Хятадтай нэгдэх саналыг 40 гаруй удаа гаргажээ. Хууль тогтоогчид нь мєн л ийм саналтай байдаг юм байна.
Монголчууд єєрсдєє л Макао, Хонконгийн жишгээр манайд нэгдэн оръё гэдэг юм гэх утгатай “шинэ тактик” боловсруулж тvvнийгээ дэлхий дахинд цацан олны тархийг угаах кампанит ажил эхэлсэн байна. Хоёрдугаарт, Монголыг єєртєє татах нэг хєшvvрэг нь Євєрмонголыг єєд татан хєгжvvлж, зах зээлээс Монголын бараа таваарыг шахаж, vйлдвэрлэлийн шинэтехнологийг Монголд нэвтрvvлэхгvй байх, харин Хятадын бараа таваарыг Монголд эх захгvй оруулах зэрэг эдийн засгийн арга хэрэглэх аж. Одоо тэд Монголын эдийн засаг бидний гарт орсон гэж итгэл тєгс бичиж эхэлжээ. Гуравдугаарт, соёл, боловсрол, гэр бvлийн болоод, хvмvvсийн харилцааны хvрээнд идэвхтэй бодлого явуулж, євєрлєгч хятад нарыг Монголд олноор суурьшуулах, цусантєрлийн давхарга бий болгож монгол эмс охидыг хятад, євєрлєгч нартай суулгаж гэр бvл болох бvхий л алхмыг бvх талаар дэмжих, “найртай байгсад” буюу урвагчдыг єргєн зшиглахаа тєлєвлєжээ.

Энэ нь Хятадын бодлогод шинэ юм биш. Манж-Хятадад хvргэн болсон эфv нар, шанзав Бадамдоржтонгууд Монголоос зєндєє л тєрж байсан гашуун “баялаг” тvvх бидэнд бий. Тvvнийг л єнєє цагт дахин сэргээх гэж буй аж. Дєрєвдvгээрт, эл гурван єгvvллийн олон санаа давхцаж байгаа нь vvний зохиогч нь нэг хvн юм уу, vндсэн сурвалж нь нэг цэгээс гаралтайг харуулж байна.

Энэхvv нийтлэг эх сурвалж нь хаана байгаа нь ч тодорхой. Ямар ч тэнэг мангуу хvн “нєгєєх Дэмбэрэлийн” IQ-гvйгээр хэлчихэж чадна. Тэрхvv эх сурвалж нь єнєєгийн Хятадын тєрийн бодлого юм. Тэд л ийм нэгэн “vлгэр”-ийн загвар зохиогоод тvvнийгээ гурван єєр газар єгч дvрс хэлбэрийг нь єєрчлєєд дэлхий дахинаар тарааж эхэлсэн юм.

2006 онд М.Энхболдыг БНХАУ-д айлчлаад ирснийх нь дараахан http://www.outpost-beijing.com англи хэл дээрх сайт руу ороод vзвэл БНХАУ-ын газрын зургийг нийтлэхдээ Монгол Улсын нутаг дэвсгэрийг бvтнээр нь єєртєє багтаагаад тавьчихсан байгааг хэвлэлvvд мэдээлж байсан. Тvvнчлэн 1990-ээд оны эхээр Монгол Улсыг Хятад єєртєє багтаасан глобус баруунд тархаж, харин тухайн цагт эл асуудлыг УИХ дээр хvртэл ярьж л байсан.

Гэтэл тэр нь БНХАУ-ынх биш Тайвань гэдэг “хогийн сав” руугаа тvлхээд булзаж байсан. Энэ бvхэн бол тохиолдлынх биш, Хятадын тєв Засгийн газрын системтэй бодлогын илрэл юм. Энэ бvхний цаана нэг л “дирижер” байгаа. Тэр дирижер хэн гэдэг нь хэнд ч нууц биш. Энэ бол Хятадын /Тайванийг багтаагаад шvv/ тєр, засгийн бодлогыг хэрэгжvvлэгчид юм.
Хуурамч багаа хуулсан хульхи хужаагийн vнэн дvр тєрх, нvvр царай нь ийм л байна даа.

С.Лочин / Зохиолч сэтгvvлч/
Дугаар 247(2279)

Мэдээний эх сурвалж : www.terguun.com, www.olloo.mn /Тавих мэдээ олдохгүй олж ядахдаа биш, аюулыг илүү олонд түгээж монголчуудыг сэрээхийг хүссэндээ л …/
 
6 Comments

Posted by on December 22, 2007 in Mongolia

 

6 responses to “Хятад улсын аюул

  1. bokhoo

    January 29, 2008 at 6:49 am

    хэлээд яахав …

     
  2. bbaasanjargal

    January 29, 2008 at 6:05 am

    beejin deer gants tsomdchihmoor l bna daa.

     
  3. bokhoo

    January 16, 2008 at 2:59 am

    баярллаа

     
  4. baljka

    January 14, 2008 at 9:24 am

    Ene ikh zuiliig unshij amjsangui. Gehdee Undeserheg uzleer heregtei zuil bichsen gedgiig medej baina.
    Bukhuuduu amjilt husiye. Amjilt !!!

     
  5. bokhoo

    January 7, 2008 at 1:03 am

    Баярллаа. Манай төрийн өндөрлөгүүд үүний талаар мэдэж аваасай …

     
  6. bataa

    December 24, 2007 at 4:50 pm

    sain bna uuu tand ene odoriin mend xvrgei bi tanii ene bichsen zviliig mash sain unshilaa ug n ene bvgdiig mongoldoo tv , radio , er n xewlel medeeleliin gazaraar tsatswal yasan yum be end ingej bichilee geed xeden xvn ushina gej bodoj bna mongolchuud chine xeden xuwi n neted suudag bilee bas xeden xuwi n com bilee aan ene bolgoniig bas sain bodoj vzex xeregtei gej bodoj bna bi daanch end mongo togrog muutai yaduu xvn gexdee bi bas mongoloo gesen setgel zvrxtei xvn shvv bid yagaad omxii xujaa nartai temtsej boloxgvi gej bid yagaad toriin ergelt xiij chadaxgvi gej mongolchuudaa bid bostsgooy l doo odoo zewsegeer bish tolgoi dotorox oyun uxaanaaraa temtsey l dee xerew namaig demjij baigaa xvn baiwal minii mail luu bicheerei

     

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: