RSS

Програм хангамж Хөгжүүлэх

10 Aug

www.bokhoo.wordpress.com - Software Develpopment blog

Өндөр боловсролтой хүн бүр програм хангамж төлбөртэй гэдгийг мэднэ.
Software development гэсэн үг програм хангамжийн ертөнцөд ихээхэн хэрэглэгддэг. Монголоор орчуулах аваас Програм хангамж Хөгжүүлэх гэсэн утгаар бууна. Өөрөөр хэлбэл програм хангамжийн зохион бүтээж, хийнэ гэсэн үг. Тэгвэл бүгдээрээ энэ үйл ажиллагааг нарийвчлан сонирхоцгооё. Яг үнэндээ програм хангамж хөгжүүлнэ гэдэг нь маш нарийн инженерийн ажиллагаа байдаг тул програм хангамжийн компаниуд ихээхэн дэг журамтай, хатуу сахилга баттай байхыг шаарддаг.
Програм хангамж хөгжүүлэх нь юуны түрүүнд хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, маркетингийн бодлогоос шууд хамаарна. Хөгжүүлэлтийн эцсийн үр дүн нь ямар нэгэн хэрэгцээтэй програм хангамж байдаг. Програм хангамж хөгжүүлэхийг програм хангамжийн инженерийн ажиллагаа, компьютерийн програмын бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж ойлгож ч болно.
Ер нь програм хангамжийг бүтээхээсээ өмнө түүнийг хэрхэн борлуулах, хэрэглэгчдэд хэрхэн хүргэхээ бодох хэрэгтэй. Энэ бол үнэндээ хамгийн хэцүү үе шат юм. Програм хангамж хөгжүүлэх нь түүнийг инженерийн аргаар бүтээх, түүнчлэн зах зээлд нийлүүлэх гэсэн үндсэн хоёр шатнаас тогтоно. Үүнийг л зөв хослуулах нь хамгийн хэцүү. Програм хангамжийн компани болгон энэ хоёрыг аль нэгийг нь шийдэж чадахгүй доголдох аюулд байнга нэрвэгдэх гээд байдаг юм. Тэгэхээр програм хангамж хөгжүүлэх гэдэгт энэ хоёр ойлголт 2-уулаа орно. Үүнийг уул нь төслийн менежер зохицуулах ёстой боловч амьдрал дээр тэр бүр биелэх нь үгүй юм.
Маркетинг буюу зах зээлд нийлүүлэх ажил нь юун түрүүнд програм хангамжийн хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлохоос эхэлнэ. Энэ алхмыг зөв хийгээгүйгээс болж хэрэглэгчийн шаардлагад хүрэхгүй эсвэл хэт давсан програм бүтээгдэх магадлалтай. Дутуу дулимаг програм нь хэрэглэгчийн шаардлагыг хангахгүй бол хэт илүү боломжтой програм нь шал дэмий илүү зардал гаргахын сацуу өртгийг нь нэмэгдүүлж хэрэглэгч хэрэгцээгүй зүйлүүдэд илүү мөнгө төлөх хэрэгтэй болдог. Зарим програм хангамж хөгжүүлдэг компаниуд нь яг үнэндээ програм бүтээх ажилтай бараг холбогдолгүй үйл ажиллагаанд маш их хөрөнгө, цаг хугацаагаа зарцуулах нь бий. Тухайлбал зах зээлийн судалгаа, хүний нөөц, эрсдэлийн менежмент, оюуны өмчийн эрх зүй, хөрөнгө оруулалт, төсөв мөнгө, хямралын менежмент гэх мэтийг дурдаж болох юм. Эдгээр процессыг анхаарахгүй байж болохгүй боловч хэт их нөөцөө энэ ажиллагаанд зарцуулах нь буруу болно. Ингэснээр програм хангамж хөгжүүлэх үндсэн ажиллагаа доголдоход хүрэх нь бий.
Програм хангамжийг шүүн тунгаах нь” номыг зохиогч Alan M.Davis хэмээх нөхөр өөрийн номын “Хэрэгцээ шаардлага” хэмээх бүлэгтээ дараах үгийг хэлсэн байдаг:
“Програмын инженер мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд цэвэр инженерийн мэдлэг л олж авдаг бөгөөд маркетинг, санхүүгийн талаар бараг ойлголтгүй төгсдөг. Тэгвэл маркетингаар сурч байгаа оюутнууд нь маркетингаа л үзээд байхаас биш, инженерийн ажиллагаа, санхүүгийн талаар бас л мэдлэг нимгэнтэй төгсдөг. Та бидний ихэнх нь сургуулиа амжилттай төгсөж чаддаг боловч харамсалтай нь хатуу ширүүн ажлын шаардлагад нийцэх нь тун ховор юм. Харин ажил дээр гараад хэдэн жил уйгагүй ажилласны эцэст л жинхэнэ програм хангамж хөгжүүлэгч болох эхлэл тавиглана. Иймээс л компаниуд дор хаяж 8 жилийн ажлын туршлагатай хүнийг ажилд авах сонирхолтой байдгийн цаад утгыг та бага ч гэсэн ойлгоо биз ээ.” гэсэн байна.
Нээрээ ч монголын програмист залуучууд өөрсдийгөө гадаадад гараад дуртай компанидаа ажилд орж чадах мэтээр төсөөлдөг нь хамгаас том эндүүрэл юм. Чи яаж ч хичээгээд тэд чамайг барагтай л ажилд авахгүй. Харин ажлын туршлагатай, өөрийгөө нээж, задалж чадсан бол өөр хэрэг. Гэхдээ л явдалтай гэдэг шүү.
Ингээд бүгдээрээ Software de­velopment гэсэн ойлголтын хүрээнд дараах зүйлсийг авч үзэх болно:
– Програм хангамж хөгжүүлэгч
– Програмын төслийн менежмент
– Програм хөгжүүлэх процесс
– Програмын дизайн
– Програмын бүдүүвч зураг
– Маркетингийн стратеги
– Програм хангамжийн компаниудын хамтын ажиллагаа, холбоо сүлбээ
– Програмын хэрэглэгчийн төвшний дизайн
– Програмын инженерийн ажиллагааны эдийн засаг
– Системийн програм хангамж
– Offshore software development
– Application software
– Видео тоглоомын хөгжүүлэлт
– Вэб хөгжүүлэлт
– Вэб програм хөгжүүлэлт
– Software publisher буюу нийтлэгч
– Програм хангамжийн компани

Мэдээны эх сурвалж : http://www.computertimes.mn

 
Leave a comment

Posted by on August 10, 2007 in My

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: