
Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран “Шилдэг програм хангамж 2008″ уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах гэж байна. Энэхvv урлдаан нь 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бєгєєд Монгол улсын програм хангамжийн хэрэглээг дэмжих, зах зээлийг єргєжvvлэх, vйлдвэрлэлийг хєгжvvлэхэд дэмжлэг vзvvлэх зорилготой.
“Шилдэг програм хангамж–2008″ уралдаант шалгаруулалтын журам.
Зорилго:
1. Энэхvv уралдаант шалгаруулалт нь Монгол Улсын програм хангамжийн хэрэглээг дэмжих, зах зээлийг єргєжvvлэх, vйлдвэрлэлийг хєгжvvлэхэд дэмжлэг vзvvлэх зорилготой.
Зохион байгуулалт
2. Уралдаант шалгаруулалтыг Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар зохион байгуулж шалгаруулалтын явц, vр дvнг олон нийтэд мэдээлнэ.
3. Шалгаруулалтанд нэр дэвшvvлэх, шалгаруулах хуудсын материалыг ажлын хэсгээс боловсруулж нэр дэвшигчдийг бvртгэнэ.
4. Шалгаруулалтыг дараахь номинациудаар явуулна.Vvнд:
a. Шилдэг програм хангамжийн бvтээгдэхvvн /Best software product/,
* Банк санхvv, нягтлан бодох бvртгэлийн
* Тоглоом
* Вебэд суурилсан
* Байгууллагын мэдээллийн системийн
b. Програм хангамжийн бvтээгдэхvvн ашиглагч шилдэг байгууллага /Best software consumer/
5. Шалгаруулалтыг шvvгчидийн бvрэлдэхvvн тодорхой шалгуурын дагуу шалгаруулж дvгнэнэ.
Шvvгчдийн баг дараах бvрэлдэхvvнтэй байна. Vvнд:
* МХХТГазар
* МТVндэсний парк
* Mонголын програм хангамж vйлдвэрлэгчдийн холбоо
* Mонголын компьютер нийлvvлэгчдийн холбоо
* Их дээд сургууль
* Ивээн тэтгэгч
6. Шvvгчдийн бvрэлдэхvvнийг МХХТГазраас байгуулна.
7. Шvvгчдийн бvрэлдэхvvн шалгуур vзvvлэлтvvдийг эцэслэн батална.
8. Шалгаруулалтад Монгол Улсад vйл ажиллагаагаа явуулж буй програм хангамжийн гадаад, дотоодын бvх компани, хувь хvн оролцох боломжтой.
Нэр дэвшvvлэлт
9. Уралдаант шалгаруулалтыг жил бvр уламжлал болгон зохион байгуулна.
10. Програм хангамжийн vйл ажиллагаа явуулагч байгууллага, хувь хvн нэр дэвшvvлэх маягтыг бєглєн ажлын хэсэгт доор заасан хугацаанаас ємнє ирvvлнэ.
11. Нэг байгууллага, хувь хvн 4-т дурдсан номинацид хэд хэдэн бvтээгдэхvvн, vйлчилгээгээ нэр дэвшvvлэх боломжтой.
Хугацаа
12. Нэр дэвшvvлэх хугацаанаас хоцорч ирсэн тодорхойлолтыг шалгаруулалтанд оруулахгvй.
13. Шалгаруулалтын хугацаа:
12 дугаар сарын 5-ний єдрийн 15:00 цаг хvртэл бvртгэлийн хуудсыг хvлээн авна
12 дугаар сарын 12 –ний єдєр Шvvгчид шалгаруулалтыг дvгнэж дууссан байна.
12 дугаар сарын 25-ний єдєр Шагнал гардуулах ажиллагаа.
Бусад
14. “Mongolian software/application awards” уралдаан жил болгон уламжлал болгон зохион байгуулагдана.
15. Нэр дэвшvvлэх маягтыг www.icta.gov.mn хаягаас цахим хэлбэрээр авах боломжтой.
16. Ажлын хэсэг нь тодорхойлолттой холбогдох мэдээлэл, нэмэлт тайлбар, нотолгоог нэр дэвшvvлэгчээс гаргуулж болно.
17. Шагналын сан 20 сая тєгрєг байна.
18. Мэдээллийн ивээн тэтгэгч байгууллагаар єдєр тутмын бvх сонингууд оролцоно












2009 -d ni ornoo shdaaa
By: bokhoo on December 11, 2008
at 5:13 pm