Нэгэн хэрэглэгчийн хүсэлтийн дагуу дараах зөвлөгөөг орууллаа. Удаасанд уучлаарай.
Мөн дээр нь Maya, 3d max – системүүдийн талаар мэдээ тус тусын хуудсан шинээр тавигдсан орж үзээрэй
.NET дээр програм бичиж байхад янз бүрийн хэрэгцээгээр өгөгдөл хадгалах хэрэг гардаг. Жишээ нь өгөгдлийн сантай програмын хувьд Connectin String – ээ хадгалах нь тохиромжтой байдаг. Энэ өгөгдөлөө RunTime – ийн үед прожектын хаана ч дуудаж болдог давуу талтай.
Visual Basic дээр
Solutoin Explorer руу ороод өөрийн прожектийн дээр mouse 2 – оо дараад properties цонхыг нээж нэмэж хасна.
My.MySettings.Default.[хувьсагч] гэсэн хэлбэртэй байна.
Жишээ нь:
User төрөлтэй ApplicationPosition хувьсагч үүсгэн өгөгдөл хадгалж байна.
My.MySettings.Default.ApplicationPosition = Me.Location
My.MySettings.Default.Save()
Анхаар: Application төрөлтэй бол утгыг засах боломжгүй байдаг. Жишээ нь .NET дээр өгөглийн сантай өөрийн Tool – ээр нь холбоход Application төрөлтэй ConnectionString нэртэй хувьсагч автоматаар үүсэх ба түүний кодноос засаж чадахгүй.
Ашиглахдаа :
Dim int as Integer = My.MySettings.Default.ApplicationPosition /integer – төрөлтэй/
C# дээр
[Namespace].Properties.Settings.Default.[Хувьсагч] хэлбэртэй байх ба Namespace – ийн оронд өөрийн чинь үүсгэсэн application – ны namespace байна. Харин хувьсагч дээр хэдийг ч үүсгэсэн болох ба төрөл нь user төрөлтэй бол засаж болно. Үүсгэхдээ Solution Explorer -> Properties -> Settings.settings дээр doule click хийж ороод засаж, нэмж болно.
жишээ нь:
энд миний namespace project
хувьсагч нь ApplicationPosition
байсан гэж үзье.
User төрөлтэй ApplicationPosition хувьсагч үүсгэн өгөгдөл хадгалж байна.
using Project.Properties;
Settings.Default.ApplicationPosition = this.Location;
Settings.Default.Save();
Ашиглахдаа :
int location = Settings.Default.ApplicationPosition;
За амжилт








shal tenegin
By: zxc on August 27, 2009
at 10:33 am
яасан
By: bokhoo on August 27, 2009
at 10:42 am